"Боолын гэрээ" Монголын нэлээд нөлөө бүхий мөнгөтэй хүмүүсийн бодит амьдралыг тусгасан

2008/11/13
Share |
Хүмүүс: Д Хүрэлхүү | 

Монголын кино урлаг сүүлийн үед бусдаасаа ихэд хоцрогдож, кино театр үзэгчдээр дулимаг байх нь энгийн үзэгдэл болоон байсан. Хааяахан гадаадын шинэ кино гарч эхэлсэн сургаар дунд сургуулийн сурагчид эсвэл залуу насаа зугаатай өнгөрөөхийг хүссэн залуус л кино театрыг зүглэдэг байлаа.

Арван жилийн сурвагчдаас эхлээд насанд хүрэгсдийг хүртэл байлдан дагуулах болсон "Боолын гэрээ" уран сайхны кино нь орчин үеийн залуусын хайр сэтгэл болоод элдэв аргаар олсон мөнгөнийхөө хүчээр юу хүссэнээ хийж дураараа наргих болсон улс төрч, бизнесменүүдийн үнэн нүүр царайг тусгаж чадсанаараа бусдаас онцгой болсон. Мөнгө гэдэг хичнээн хүчтэй тэгээд бас хичнээн хар мөртэй гэдгийг үзүүлсэн энэ киноны үйл явдал, зохиомж нь бодит амьдралаас үүдэлтэй төдийгүй өнөөгийн улс төрч бизнесменүүдийн бохир амьдралыг ямар ч хачир чимэггүйгээр харуулж чадсан учраас үзэгчдийг ийнхүү байлдан дагуулсаар байна. Гэсэн хэдий ч продюссерээр ажилласан Хүрэлхүү найруулагч Н. Болд нарт хүндрэл учраад байгаа гэнэ. Учир нь "Боолын гэрээ"-г хийж эхлэх үед л жүжигчин Д. Хүрэлхүү рүү дугаараа нууцалсан утаснаас заналхийлж "Энэ киног нийтэд хүргэвэл хатуу тооцоо хийнэ шүү" хэмээн дарамталж байжээ. Гэсэн ч зориглосон зүйлийнхээ төлөө эцсээ хүртэл туушдаа тэмцдэг Д.Хүрэлхүү дарамт шахалтыг үл тоон киногоо нийтэд хүргэсэн ч саяхан найруулагч Н.Болдыг ажилаа тараад оройхон явж байхад нь үл таних арав гаруй залуус бүлэглэн зодсон байна.

Тэдгээр үл таних залуус "Та нарт эхнээсээ сануулсан Энэ киног битгий гарга гэж байхад гаргалаа" гээд Н.Болдыг хөл дээрээ тогтохгүй болтол нь зоджээ. Н.Болд  найруулагч зодуулсан даруйдаа Д.Хүрэлхүүгийнд очиж, хэдэн өдрийн турш цагдаа сэргийлхээр явсан байна. Энэ бүх байдлаас үзэхэд жүжигчин Хүрэлхүүгийн продюссерлэсэн "Боолын гэрээ" кино манай нэлээд нөлөө бүхий мөнгөтэй хүмүүсийн бодит амьдралыг тусгасанаараа уурыг нь барж. бухимдлыг нь төрүүлээд байгаа аж. Гэсэн ч Д.Хүрэлхүү Н.Болд нар залуу хүний шийр зааж, киногоо  эцсээ хүртэл үзэгчдэдээ хүргэхээр хатуу шийдсэн гэсэн.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.