Тагнуулынхан 200 мянган сумны эзнийг тогтоожээ

2008/11/13
Share |
Хүмүүс:
Тагнуулынхан 200 мянган сумны эзнийг тогтоожээ

АНУ-аас их хэмжээний сум орж ирэхэд гаалийнхан мэдэлгүйгээр өнгөрүүлж, тагнуулынхан илрүүлсэн нь саяхан. Үүний араас Таалийн ерөнхий газрын удирдлагууд өөрсдөө холбоотой болохоор шалгалт оруулалгүй хил нэвтрүүлэх гэж байгаад тагнуулын ажилтнуудад баригд-лаа" гэх яриа ч гарсан. Гэтэл сум удаа дараалан орж ирснийг гаалийнхан өөрсдөө илрүүлсэн. "Өмнө нь өөрсдийнх нь булхайг тагнуулынхан илрүүлсэн. Энэ удаа өөрсдөө илрүүлсэн дүр үзүүллээ" гэсэн зэмлэл ч иргэдээс хүртсэн.

Таван ч удаагийн үйлдлээр АНУ-аас монгол руу сум орж ирэхэд нь холбогдох газрууд илрүүлээд байна. Энэ нь нийт 200 гаруй мянган сум болж, эзэн холбогдогчийг хайж эхэлсэн. Хамгийн сүүлд 6800 сум хувь хүний каргоноос илэрсэнээс хойш хэл ам таталсан сумны хэрэг нэг хэсэгтээ л намжаад байсан билээ. Гэхдээ энэхүү хэргийг холбогдох газрууд орхиогүй. Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд шуурхай ажилласны дүнд сум "наймаалах" хэрэгт хоёр (мөрдөн байцаалт гүйцэд явагдаж дуусаагүй учир нэрийг нь ил гаргаж болохгүй) хүнийг баривчлаад байна. Бараг хэрэгтнийг олчихлоо гээд хэлэхэд болно гэнэ.

Учир байдлыг тодруулбал, АНУ-д удаан хугацаагаар ажиллаж, амьдарч байсан монгол иргэн нутагтаа ирэхдээ тухайн улсаас их хэмжээний сум монгол руу явах чингэлэгтэй ачаанд нуугаад, хуурамч нэр, хаяг өгөн илгээсэн байна. Ингээд өөрсдөө илгээсэн ачаанаасаа урьтан ирж, өнөөх сумнуудаа авах төлөвлөгөөтэй байсан гэдгээ тагнуулынханд хэлжээ. Ямартай ч хэргийн эзэд тодорсон, мөрдөн байцаалт хараахан дуусаагүйн дээр ямар зорилгоор, хэний захиалгаар их хэмжээний сум ашиглах гэж байсныг нь тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.