Ирэх онд хөгжингүй орнуудын эдийн засаг унах төлөвтэй

2008/11/13
Share |
Хүмүүс:
Ирэх онд хөгжингүй орнуудын эдийн засаг унах төлөвтэй

2009 онд хөгжингүй орнууд эдийн засгийн уналтад орно гэж Олон улсын валютын сан /ОУВС/ таамаглаж байна. Дэлхийн эдийн засгийн байдал болон ойрын төлөвийн тухай шинэ тодруулсан илтгэлээс үзвэл, энэ уналтын хэмжээ "0,25 хувь" байх ажээ. Статистикийн хүснэгтэд хасах 0,3 хувь гэсэн тоо тавьсан байна. Энэ нь дайнаас хойшхи бүх үеийн хугацаан дахь хөгжингүй орнуудын нийлбэр дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ жилийн анхны уналт юм.

2009 онд дэлхийн эдийн засаг бүхэлдээ 2,2 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь ОУВС-гийн 10 дугаар сарын таамаглалаас 0,8 хувиар доогуур байгаа юм. "Дэлхийн эдийн засгийн идэвхжил түргэн удааширч байгааг" шинэ илтгэлд хүлээн зөвшөөрчээ. Ийм нөхцөлд тус сан эдийн засгаа боломжийн хэрээр хөгжүүлэхийг бүх оронд уриалж байна.

Тус санд дэлхийн аливаа үзүүлэлтийг 2,5 хувиас доош орвол уналтын нотолгоо хэмээн уламжлал ёсоор үзэж ирсэн юм. ОУВС-гийн судалгааны газрын захирал Оливье Бланшар эдийн засгийн хөгжингүй гүрнүүд уналтаас зайлж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Азийн төлөвшиж буй тэргүүлэх зах зээлүүд дэлхийн эдийн засгийн зүтгүүр хэвээр байна. Хятадад 2009 онд ДНБ 8,5 хувь /энэ нь 10 дугаар сарын таамаглаж байснаас 0,8 хувиар доогуур/, Энэтхэгт 6,3 хувиар /10 дугаар сарын илтгэлтэй харьцуулвал 0,6 хувиар бага/ өсөх төлөвтэй байна.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.