Хүн дайраад хэргийн газраас зугтаажээ

2008/11/13
Share |
Хүмүүс:
Хүн дайраад хэргийн газраас зугтаажээ

Сүүлийн үед жолооч нар автотээврийн осол гаргаад хэргийн газраас зугатаах хэрэг ихээр гардаг боллоо. Ер нь зам тээврийн хэрэг гэрчгүй байх үе байдаггүй аж. Тиймээс энэ төрлийн хэрэг ямар нэгэн байдлаар хэзээд илэрдэг гэнэ. Хэрэг хийгээд зугтаасан жолооч нар ихэвчлэн айж балмагдсандаа хэргийн газрыг орхиж явсан хэмээн тайлбарладаг юм байна. Энэ нь жолооч нарын хууль эрх зүйн мэдлэг сул дорой байгаагийн илрэл юм гэж замын цагдаагийн олон нийттэй харилцах албаны хүмүүс үзэж байгаагаа хэлсэн юм. Саяхан хүн дайраад зугтаасан хэргийн талаар ОНХА-ны байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Лхагвадоржоос тодруулсан юм.

-Сүхбаатар дүүргийн нутагт хүн дайрч амь насанд нь хүрээд зугатаасан жолооч ямар хүн байсан юм бол?
-Энэ сарын долооны орой 23.00-00 цагийн хооронд “ISUZU” маркийн жийп машины жолооч нэгдүгээр хорооллын Цамбагарав үйлчилгээний төвийн урд замд зүүнээс баруун тал руу явах чиглэлд 38 настай иргэн Ө-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугатаасан хэрэг гарсан. Жолооч өнөөдрийн 17.00 цагийн байдлаар олдоогүй байна.
-Жолооч олдох магадлал хэр байгаа бэ?
-Хэргийн газраас зугатаасан хэргийн эзэд олдохгүй тохиолдол байдаггүй. Тэр жолооч олдоно бид ч эрэн сурвалжилж байгаа.
-Жолооч хийсэн хэргээ өөрөө ирж хүлээх үе байдаг уу?
-Байдаг ихэнх жолооч нар өөрөө ирж хэргээ хүлээдэг. Хэргээ илчилж ирсэн тохиолдолд тухайн жолоочид ногдох хариуцлага хөнгөрдөг.
-Хэргээ хүлээхгүй үед яадаг юм бол?
-Эсрэгээрээ хэрэг нь хүндэрч эдлэх хариуцлага нь ихэсдэг. Жишээ нь саяхан нэг хэрэг гарахад хэдийгээр явган зорчигчийн буруутай үйлдлээс болж зам тээврийн хэрэг гарч жолооч хэргийн газрыг орхин явснаас тухай жолоочид зургаан cap баривчлах арга хэмжээ авсан байгаа. Хэргийн газрыг орхин явсан жолооч нар өөртөө л булуу хураадаг. Хэзээ ч баригдах хойно хэргээ хүлээсэн нь дээр байдаг.
-Ийнхүү ярилцаад 20.00 цагийн үед эргээд асуухад “ISUZU” маркийн машины жолоочийн сураг гарсан ч хараахан бариагүй байна гэсэн юм. Ямартай ч хүн амины хэргийн эзэн илэрч байгаа аж.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
H Alba uu ai.mashin barina gedg aimshgiin ajil baina le sh d.jolooch nariin erh ashgiig hamgaalahgui bol bolohgui bolson yum bn lee.
IP:27.123.212.135  2018-01-14 00:46:49
rteorkin Купить закладкР¸ экстази в ÐÐ¸Ð¶Ð½ÐµÐ²Ð°Ñ €Ñ‚овске ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси для бонга Москва ÐŸÑ€ÐµÑÐ½ÐµÐ½Ñ ÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [мелкие камни/му
IP:5.101.221.94  2018-09-28 09:49:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.