Онгоцны үйлчлэгчээр ажиллуулна гэж хил давуулахыг завдсан

2008/11/13
Share |
Хүмүүс:
Онгоцны үйлчлэгчээр ажиллуулна гэж хил давуулахыг завдсан

Өнгөрсөн сарын 20-ны өдөр хятад, монгол иргэн 19-20 насны хоёр монгол охиныг хуулт бусаар хил давуулахыг завдаж байхад нь Төмөр замын цагдаагийнхан баривчлан сатуулсан билээ. Энэ талаар Улсын мөрдөн байцаах газрын хоёрдугаар хэлтсийн дарга цагдаагийн хошууч Д.Отгонжаргалаас тодруулсан юм.

- Монгол охидыг хил давуулан наймаалахыг хятад иргэн хэдэн настай ямар хүн байсан юм бол?
21 настай хятад, монгол хоёр эмэгтэй байсан. Хятад иргэн нь Монголд албан ёсны бүртгэлгүй, оршин суух зөвшөөргүй иргэн байсан. Монгол эмэгтэй нь ч ялгаагүй тодорхой эрхэлсэн ажилгүй хүн юм байна лээ.

- Тэдгээр охидыг юу гэж хэлж авч явж байсан юм бол?
Хятадад өндөр цалинтай онгоцны үйлчлэгч хийлгэнэ хэмээн худлаа хэлж вагонд суулгаж явахад нь баривчилсан байна.

- Монгол эмэгтэй нь зуучилсан байж таарах нь ээ?
Яг тэгж ойлгож болохгүй л дээ. Учир нь хятад бүсгүй нь монгол хэл мэддэг юм гэсэн. Тэгэхээр Өвөр монгол хүн байж болзошгүй юм. Тэд хамтраад л охидыг дуудаж өндөр цалинтай ажил санал болгоход нь хууртаж явсан байгаа юм.

- Уучлаарай, Хятадын иргэний нэрийг сэрэмжлүүлэх үүднээс хэл болох уу?
Бо Чу Ян гэдэг эмэгтэй

- Энэ хоёр хүн урьд нь ийм хэрэг хийж байсан болов уу?
Мэдэхгүй ямартаа ч энэ хоёр хүнийг Улсын Мөрдөн Байцаах газрын бүлэг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

- Одоо энэ хоёр бүсгүй хаана байгаа ва?
Ганц худагт хорьсон байгаа. Урьд нь энэ төрлийн гэмт хэрэг хийж байсан эсэхийг нь одоо л шалгаж байна даа.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.