Жавхлан саяар бол би сая таван зуун мянгаар.....

2008/11/14
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Жавхлан саяар бол би сая таван зуун мянгаар.....

Дуучин Жавхлан, Баясгалан, Тэгшжаргал, Дэлгэрмаа зэрэг дуучид нэг ангиас төрсөн одууд.Оюутны ширээнд мөр зэрэгцэж, таван хуушуураа хувааж явсан нөхдүүд байсхийгээд уулзаж бут авцгаадаг аж. УИХ-ын сонгуулийн дараахан төгсөлтийн уулзалт хийж Гачууртад шоудацгаасан нөхдүүдийн паян дуусахгүй нь. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд удаагүй байхад өдрийн хоол хамт идэхээр цугларсан нэг ангийн одууд нөхдөө чамгүй хүлээлгэсэн дуучин Тэгшжаргал руу утас цохижээ. "Өөрийг чинь баруун таван аймаг руу сурталчилгаанд авч явъя. Таны дуулах ханшийг сонирхож болох уу?" гэсэн Жавхлангийн дууг таниагүй Тэгшжаргал "Жавхлан сая төгрөгөөр дуулж байгаа юм бол би сая таван зуун мянгаар дуулна" гэж үнэрхээд ангийнхныхаа дунд хэдэн жилдээ яригдах онигоонд оржээ.

Эх сурвалж:Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.