УИХ-ын гишүүн Зоригт эхнэр хоёр хүүхдээ орхиж мисс Мөнхцэцэгтэй дэр нэгтгэсэн үү?

2008/11/14
Share |
Хүмүүс: Д Зоригт | 
УИХ-ын гишүүн Зоригт эхнэр хоёр хүүхдээ орхиж мисс Мөнхцэцэгтэй дэр нэгтгэсэн үү?

Монголчууд дөч хүрсэн эр дөрөө дарсан ат гэж ярьдаг. Гэвч санчиганд нь хяруу унаж амьдрал ухаарах насандаа эхнэрээ сольсон эр нэг биш. АТГ-ын дарга талийгаач Дангаасүрэн дахин гэрлэж залуухан бүсгүйгээс үрийн зулай үнэрлэсэн бол идэр насандаа хань ижлээ алдаж өрх толгойлж явсан Шараваа гишүүн хэдхэн жилийн өмнө хоёр дахь амьдралаа зохиосон. Тэргүүн шадар сайд Алтанхуяг эхнэрээ сольж залуухан бүсгүйтэй дэр нэгтгээд удаагүй байгаа гээд тоочоод байвал дахин гэрлэсэн улс төрчдийн чамгүй урт жагсаалт гарна УИХ-ын шинэхэн гишүүн Зоригт ч эхнэр хоёр хүүхдээ орхиж дахин амьдрал зохиосон нөхдүүд олон ч Зоригт гишүүний талаар ам хуурайгүй ярих болсон улс төрчдөд Монголын анхны сайхан бүсгүй, мисс Мөнхцэцэг тун сонирхолтой байгаа бололтой. Арга ч үгүй юм. Монголын анхны сайхан бүсгүй тэмцээнийг тэргүүлж алтан титмийн эзэн болж явсан мисс Мөнхцэцэг тэмцээний дараахан харддаг зоддог харгис нөхрөөсөө өрх тусгаарлаж амьдрах болсноос хойш хэсэгтээ сураг тасарсан. Нэг хэсэг Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнтэй нэр холбогдож явсан мисс бүсгүй гэнэтхэн Зоригт гишүүний амрагаар тодорч бие давхар болсон гэсэн мессеж гишүүдийн амны аллергиг хөдөлгөж орхисон нь тэр. Монгол шуудан банкны хувьцаа эзэмшигч чамгүй хөрөнгөлөг энэ эр хар багадаа ханилсан эхнэр хоёр хүүхдээ орхиж мисс бүсгүйтэй дэр нэгтгэж байгааг дэмжих хүн байгаа ч харамсах хүн түүнээс олон байна. Өөрөөс нь өндөр боловсролтой халамжтай ханиа орхиж мисс бүсгүйг сонгосон Зоригт гишүүнийг сайхан бүсгүйн өнгөнд автлаа гэхээсээ " урьд өмнийн юм , эртнээс дотно холбоотой байсан. Цаг хугацааны шалгуураар  нэг талдаа багтаж байгаа хос бололтой. Цуутай хүүхэн хуримгүй гэгчээр олон жил өрх толгойлж түшсэн хань ижилгүй амьдарсан мисс Мөнхцэцэг тун удахгүй хоёр дахь үрийн зулайг үнэрлэх гэж байгаа бөгөөд эвлэсэн амьдрал салгаж айлын гэр бүл үймүүлж байж амьдрал зохиож байгаа сайхан бүсгүйн амьдрал урт удаан байгаасай гэж залбирах хүн олон байна.

Эх сурвалж:Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.