Монголын оюутны холбоо хөнгөлөлтийн билетээс завшдаг

2008/11/14
Share |
Хүмүүс:
Монголын оюутны холбоо хөнгөлөлтийн билетээс завшдаг

“Цахилгаан тээвэр” , “Автобус-1” компаниас нийтийн тээврээр үйлчлүүдэг зорчигчдын гаргадаг зөрчлийн талаар өчигдөр мэдээллээ. Тэд оюутны хөнгөлөлтийн карт, автобусаар зорчих тасалбар, мөн өндөр настан, тахир дутуу хүмүүсийн үнэгүй зорчих үнэмлэхийн тухай голлон ярив.

Нэг үнэмлэх, билетийг 2-3 хүн ашиглаж байна гэлээ. Өөрөөр хэлбэл тахир дутуу, өндөр настнуудын үнэмлэхийг дуурайгаад хэвлэчихдэг. Харин оюутнууд тасалбар, картаа хоорондоо дамжуулан тасалбарын өнгөтэй ижил цаас наах зэрэг олон зөрчил гаргадаг байна. Эдгээр зөрчил өдөрт хэдэн зуу гардаг гэсэн. Өчигдөр өглөө нэг шугамын автобусны зорчигчидоос 200 гаруй зөрчилтэй билет, үнэмлэх хураасан байлаа. Зөрчил гаргасан зорчигчийг 1000-5000 төгрөгөөр торгодог байна. Нийтийн тээврийнхнээс өөр аваад байх арга хэмжээ байдаггүй бөгөөд өндөр настан, тахир дутуу хүмүүсийн группын дэвтрээр нь зорчуулах санал тавьж байсан.
Нэг сард 60-70 мянган оюутан хөнгөлөлтийн билет захиалж авдаг. Хөнгөлөлтийн билетийг оюутнууд 4400 төгрөгөөр авах ёстой юм байна. Гэтэл Монголын оюутны холбоо их, дээд сургуулиудаас 4800-4900 төгрөгөөр захиалга авдаг. Тэгэхлээр Монголын оюутны холбоо 300-400 төгрөг тасалбарын үнэ дээр нэмж сард 18 сая төгрөгийг замаас нь авч байна гэж ойлгож болно хэмээн Цахилгаан тээвэр компанийн дэд захирал Я.Лхагвасүрэн ярьсан. Мөн тэрээр нийтийн тээврийн үнийн тарифыг буулгах боломжгүйг дурьдсан.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.