Брокерууд ууртай байна

2008/11/14
Share |
Хүмүүс:
Брокерууд ууртай байна

Хөрөнгө оруулагчид хошигнож сууна. Хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тагнахыг хүсвэл брокер дилерүүдийн баргар царайг харахад л хангалттай хэмээн ярих болов. Нью Йоркийн хөрөнгийн биржийн арилжаагаар ихэнх хувьцааны ханш санаанд оромгүй түвшинд хүртлээ уруудаж, цаг минут, секундээр хэлбэлзэж байна. Арилжааны сүүлийн цагт хувьцаануудын ханш буурсаар хаагдах явдал олон өдөр үргэлжлэх болов. Санхүүгийн хямралын том цохилтууд өдөр алгасалгүй нүүрлэх болсноор дэлхийн хамгийн нөлөө бүхий орны Төв банкуудын удирдлагууд болон Сангийн сайдууд ухаанаа уралдуулж эхэллээ.
АНУ-ын үйлдвэрлэл өнгөрсөн арван сарын байдлаар нийт 38.9 хувь буурав. Энэ нь сүүлийн 26 жилийн хамгийн муу үзүүлэлт болоод байна. Хятадын худалдан авалтын индекс аравдугаар сард 44.6 хувиар буурсан дүнг тус улсын Худалдан авалт, зохицуулалтын газраас гаргалаа.

Энэтхэг, Хятад улс эдийн засгийн өсөлтийн бууралтыг сааруулах оролдлогуудыг хийсээр байна. Хятадын Төв банк өнгөрсөн хоёр сарын хугацаанд гурав дахь удаагаа бодлогын хүүгээ багасгасан нь зээлийн хяналтыг бууруулж байна хэмээн Xinhua News агентлагаас мэдээлжээ.

Лондоны "Капитал экономикс" компанийн олон улсын эдийн засагч Марк Виллиамс "Азийн орнуудын бодлого баригчид экспортын салбарынхаа тогтвортой байдлыг хангахын тулд олон арга хэмжээ авч буй. Гэвч энэ нь зарим тохиргоог алдагдуулахад нөлөөлж байна" гэж дүгнэв.

Америкийн Төв банк бодлогын хүүгээ нэг хувь болгож бууруулсан. Үүний дараа Япон хүүгээ 20 нэгжээр буулгаж 0.3 хувь болгосон байна. БНСУ, Тайвань, Хонгконг бодлогын хүүгээ бас бууруулсан. Үүнээс доош буулгаж ч магадгүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдэгдэж байгаа аж. Мөн Австралийн Төв банк өнгөрсөн сард нэг хувиар бууруулж зургаа болгосон. Ийнхүү томоохон улс орнуудын Засгийн газар, Төв банкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд MSCI World Index 9.8 хувиар өсчээ. Энэ нь зэсийн үнийг арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт 8.4 хувиар өсөхөд нөлөөлсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа "Standard and Poor's 500" индекс 5.3 хувиар унажээ. Энэ үзүүлэлт түүхэн дэх уналтуудаас хамгийн өндөр нь байв. Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Барак Обама эдийн засгийг сэргээх мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, дунд орлоготой иргэдийг санхүүгийн хүндрэлээс гаргах төлөвлөгөөнийхөө төсвийг 115 тэрбум ам.доллараар өсгөж 175 тэрбум болгосон. Гэвч энэ нь "Standard and Poor's 500" индекс болон эдийн засгийн уналтыг сэргээхэд хангалтгүй гэж эдийн засагчид үзэв.

Ийнхүү дэлхийн хөрөнгийн зах зээлийн хувьд таагүй үзүүлэлтүүд ар араасаа хөвөрсөөр. АНУ-ын Хөрөнгийн зах зээлд сүүлийн хэдэн долоо хоног бүхэлдээ түүхэнд байгаагүй хүнд өдрүүдийг тууллаа. Зах зээлийн гол хэмжигдэхүүн болдог индексүүд тасралтгүй уруудаж байгаа нь дэлхийн зах зээлд оролцогчид, мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдад өмнөхөөс илүү түгшүүр авчрав. Тухайлбал, "Dow Jones" индастриал индекс дунджаар 18, "Nasdaq" нэгдсэн индекс 15 хувиар буурчээ.
Түүнчлэн "Wall street" санхүүгийн гүн хямралд ороод байгаа. Энэ нь эдийн засгийн бусад салбарт шууд нөлөөлж эхэлсэн талаар эдийн засагчид мэдэгдлээ. Дэлхийн санхүүгийн хямрал, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас улсаа аварч гарахын тулд том гүрнүүдийн Засгийн газар, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Харамсалтай нь, дэлхийн зах зээлийн хямралыг, хөрөнгийн биржүүдийн индексийн уналтыг зогсоож чадахгүй өдий хүрлээ.

Монголын хөрөнгийн биржийн Олон нийттэй харилцах албанаас бэлтгэсэн мэдээллийг Танд хүргэе. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлыг харьцуулан дүгнэх боломжийг бий болгох үүднээс АНУ-ын болон бусад гол индексүүдийн бууралт, хэлбэлзлийг хүснэгтээр үзүүллээ.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêè ñîëè òàìáîâ соли миксы закладкР¸ по Ñ…Ð°Ñ€ÑŒÐºÐ¾Ð²Ñ ƒ туссин что это такое Купить Шишки ак47 в БуйнаксРº нижний новгороР´ бошки купить купить ЭйфоретР¸Ðº ПалласоР²ÐºÐ° Кэпитал Лигал СервисэР·, Ð®Ñ€Ð¸Ð´Ð¸Ñ‡ÐµÑ ÐºÐ°Ñ фирма смеси соли по закладкР°Ð¼ Живая соль ñïàéñ çàêëàäêè ìîñêâû ушастый читать kmv13 online shop Что делает спайс с людьми: реальныРµ трагедиР¸ адреса спайс закладоРº по закладкРµ героин виталия бро стаф в Гае бошки закладкР¾Ð¹ çàêëàäêà øèøåê купить Ляпка Ногинск екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ закладкР¸ скоростР¸ купить Гашиш Ð¡ÐµÐ²ÐµÑ€Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐº группа рыночныРµ отношенР¸Ñ задержаР½Ñ‹ kmv 13 biz какие галлюциР½Ð¾Ð³ÐµÐ½Ð½Ñ‹Ðµ грибы лактон это Купить ДекстроР¼ÐµÑ‚Ð¾Ñ€Ñ„Ð°Ð½ ГидробрР¾Ð¼Ð¸Ð´ оптом из Китая çàêëàäêè ñïàéñ ìèêñ закладкР¸ соль сочи закладкР¸ в Ð¿ÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ уфа ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Гашиш в Инзе fernandes retrorocket x спайс закладкР¸ нижний тагил купить Героин ÐÑ€Ñ‚Ñ‘Ð¼Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ закладкР¸ купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ
IP:188.72.126.180  2018-01-03 20:32:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.