Хүмүүс: Л Гүндалай | |
УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох эрүүгийн хэрэгт прокурорууд яллах дүгнэлт үйлдээд дуусч буй аж. Тиймээс ирэх долоо хоногоос түүнийг шүүхэд шилжүүлэхээр төлөвлөөд байгаа тухай эх сурвалж өгүүлэв.
Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүний УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ хууль хяналтын байгууллагаас удаа дараа тавьж байсан. Гэсэн ч "ангийн" нөхөд нь тухай бүр авч үлдсэн билээ.
Тэгвэл хууль хяналтын байгууллагынхан түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ дахин тавих гэнэ.
Эх сурвалж: Өнөөдөр