Томоохон их, дээд сургуульд бакалаврын зэрэгтэй багш олон байгаа зөрчил илрэв

2008/11/14
Share |
Хүмүүс:
Томоохон их, дээд сургуульд бакалаврын зэрэгтэй багш олон байгаа зөрчил илрэв

Улсын мэргэжлийн хяналтын газар нийслэл болон хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй 47 дээд сургууль, коллежид шалгалт явуулжээ.Сургуулийн барилга байгууламж, сургалтын техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж, номын сан, сурах бичиг, багшлах боловсон хүчний хангамж зэргийг шалгажээ. Нийслэлийн 17 сургуулийг шалгаснаас есөн сургууль буюу "Глобал удирдагч", "ХанХөхий", "Сэтгүүлч", "Оюу", "Хан Уул", "Урлах эрдэм", Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулиуд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байжээ.
Мөн шалгалтад хамрагдсан сургуулиудын 70 орчим хувь нь хурал, соёлын танхимгүй, биеийн тамирын талбай, спортын заал, хоолны газаргүй байсан бөгөөд угаалтуур, суултуурын тоо хүрэлцээгүй, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байжээ. Үүнээс гадна "Урлах эрдэм", Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль, Орхон аймаг дахь Технологийн сургууль, МУИС-ийн салбар, ХААИС-ийн салбар сургуулиудад нэлээд олон бакалаврын зэрэгтэй багш үндсэн мэргэжлийн хичээл зааж байсан нь илэрчээ.
Уг нь бол их, дээд сургууль, коллежид үндсэн мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заах ёстой байдаг билээ. Мөн шалгалт хийсэн сургуулиудад заах арга зүй эзэмшээгүй багш олон байсан байна. Энэ мэтээр багшлах боловсон хүчин хангалтгүй, цагийн багш нарын эзлэх хувь их байгаа нь дээд боловсролын чанар, үнэлгээнд муугаар нөлөөлөх болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Зөрчилтэй сургуулиудад мөнгөн торгууль ногдуулсан байна.
Эх сурвалж: МҮОНТелевиз

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.