Хүмүүс: Саманд Жавхлан | Түвшинжаргал Баясгалан | |
`Хуруудаад хэн нь хожсон нь түрүүлээд дуулчихдаг юм`гэж хүүхэд зангаараа ярьж сурсан хоёр оюутныг Монголын нийтийн дууны ертөнцөд нэр алдраа дуурсгана гэж төсөөлж байсан хүн ховорхон болов уу. Ихэр юм шиг нэрээ эндүүрэн дуудуулж хөтлөлцөн гүйдэг байсан Жавхлан, Баясгалан хоёр нэр алдарт хүрэхийн хамт ихэд томоожсон. Анх гарч ирж байхдаа л ард түмнээс дандаа хамт нь харж байх хэцүүхэн тулгалттай учирсан нэгэн ч нэгэн цагт барьж үзээгүй их мөнгө, нэр алдар тэднийг өдөр ирэх бүр холдуулсаар байсан. Нэг л өглөө тус тусын зам мөрийг хөөн одсон тэднийг буцаад нийлэх болов уу гэж горилох хүн олон байсан. Олны хайр талархалыг их хүлээж байсан Жавхлан, Баясгалан гэдэг хоёр нэг салсан даруйдаа л олон дурлалын паян үүсгэсэн.
Эгээл бие биетэйгээ уралдаж буй мэт ээлж дараалан зарлагдах тэдний болзоот залуу, бүсгүйчүүдийн бухиа өдгөө эхэлсэн шиг ээ гэнэт зэрэг зогсоод байна. Т.Баясгалан арлын арлын японыг анх удаа үзээд Монголын улс төрийн тогоонд орсон Кёкшюүзан Батбаяртай насны амьдралаа холбохоо нэгэнт илэрхийлж байгаа бол, С.Жавхлан `Торгоны зам` компаний захирлын бэлтэй, мэдлэгтэй бүсгүйтэй дэр нэгтгэж үрийн зулай үнэрлээд амжсан. Бие биедээ сэтгэлтэй байсан Жавхлан, Баясгалан хоёрын үл ойлголцол одоо ч тайлагдаагүй. Байсгээд л нэг өдөр хуримаа хийнэ гэж цуу тараадаг тэдний бачуу бухимдал хэзээ дуусах нь мэдэгдэхгүй үргэжилдэг байв.
Нэг нь хүүхэдтэй ч хуримлахаас зайлсхийлж, нөгөө нь болзоот залуугийнхаа аяыг харсхийн ёслоогүй байна. Жавхлан эхнэр хүүхэд нь хаяж одсоноос хойш бор дарсанд толгойгоо мэдүүлэн гундуйхан явах болсон. Харин Баясгалан удахгүй мэндлэх үрийнхээ төлөө ажил албаа ч хойш тавин арлын Японыг зориод буй. Тэднийг эртний гомдол тунирхлаар төрхгүйтээд байвал цуутай ч гэсэн хуримгүй хоцрох нь гэж фэнүүд нь ихэд сэтгэлээ чилээж байна.
Эх сурвалж: Монголын нэг өдөр