Машины сүлжээ бизнесээр улсад 3 тэрбумын хохирол учруулсан 120-иод гаалийн байцаагчийг тагнуулынхан шалгаж байна.

2008/11/15
Share |
Хүмүүс:
Машины сүлжээ бизнесээр улсад 3 тэрбумын хохирол учруулсан 120-иод гаалийн байцаагчийг тагнуулынхан шалгаж байна.

`Буяныг бүү гарга, бузрыг бүү оруул` уриатай гаалийн байгууллага сүүлийн үед барцад ихтэй байна. Хилээр дамнан орж ирсэн сумны хэрэг мандаад байгаа нь энэ байгууллагыг цагдаа тагнуулынхан нүд салгахгүй хараа хяналтандаа аваад байгаа билээ. Экс дарга нь  авилгын хэргээр шоронд сууж нийгмийг доргиосон энэ албаныхан чанд хатуу мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэж байгаа олон баримт ард иргэдийн зүгээс гардаг. Тэгвэл энэ удаад сумны мөрөөр орсон тагнуулынхан нэг сумаар хоёр туулай буудаж ноцтой хэргийн сэжүүрээс лавхан атгаад байна. Эхний байдлаар улсад 3 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа гэх 100 гаруй гаальчдыг авилгын хэргийг олгой хагаравч тогоон дотроо гэгчээр ГЕГ ихэд нууцалж байна.

Эхэндээ дуудагдаж шалгагдаж байгаа эдгээр байцаагчид хилээр авто машинуудыг оруулж ирэхдээ гаалийн татварын мэдүүлгийг микро автобус, машины сэлбэг нэрээр бөглөснийхөө хариуд авилга авсан нь илчлэгдээд байгаа юм. бүхэл бүтэн сүлжээ бизнесийн газар авсан энэхүү хуул бус үйлдлийг цааш нарийвчлан ухвал нэр нөлөө бүхий эрхмүүд байгаа гэх хардлага ч байна. Ийнхүү эрхэм гишүүний эхнэр, нэртэй бизнесмэн гээд олон хүнийг хөлдөө чирсэн 93800 ширхэг бууны сумны хэргээс үүдсэн тагнуулынханы хурц хараа гаалийнхныг бөөнөөр нь аавын хаалга татуулж мэдэхээр байна. Үргэлж хар сэр дагуулж байдаг НО цаашид юугаар ч үргэлжилж болохыг үгүйсгэх аргагүй.

Эх сурвалж Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.