Шалтаглаад байсан шатахууны үнэ буурлаа

2008/11/15
Share |
Хүмүүс:
Шалтаглаад байсан шатахууны үнэ буурлаа

- Одоо ханшийн савлагаанаас ашиг олж буй худалдаа эрхлэгчдэд шаардлага тавья -
Нэг хэсэг шатахууны үнэ нэмлээ хэмээн хэрэглэгчдэд баахан чичлүүлсэн нефть импортлогчид намраас хойш газрын тосны бүтээгдэхүүнийхээ үнийг гурван ч удаа хямдрууллаа.
Нэг удаад 50-иас дээш төгрөгөөр бууруулсан гээд бодохоор бас ч халаасан дахь хэдийг овоо хэмнэнэ шүү. Өнөөдрийн байдлаар АИ92 нэг литр нь 1390, А80 болон А76 1300, А95 1880, дизелийн түлш 1640 төгрөгийн үнэтэй байна. Есдүгээр сарын үнэтэй харьцуулахад 200-295 төгрөгөөр буурчээ. Ирэх саруудад ч шатахууны үнэ тогтвортой байгаад зогсохгүй дахин 100 гаруй төгрөгөөр буурах таатай мэдээ чих мялааж байна.
Гэвч баярлах эрт байна. Нэмэхээ мэдэхээс бууруулахаа мэддэггүй гэх шүүмжлэл нефть импортлогчдыг онилохоо болиод өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний худалдаачид, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид рүү зүглэв. Yнэхээр ч шатахууны үнийн өсөлтийн сургаар л хэд дахин нэмэгдсэн талх, будаа, элсэн чихэр, бусад бараа, бүтээгдэхүүний үнэ хадсан хэвээр, халуурал нь илаарших янз ер алга. Тэр дундаа талх. Анх 200 төгрөгийн ханшаа хоёр нугалж 400 болгоод тэндээсээ огцом өсч 650-860 төгрөгөөр үнэлэгдэж буй талхыг уг нь гурилаар хийдэг баймаар. Тэгсэн зарим гурилын үйлдвэр бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулчихаад байхад талхных ямх ч хямдарсангүй. Yнэ нэмэхдээ гурил, шатахууны үнэ өссөн учраас яах ч аргагүй гэсэн тайлбар зүүж байсныг мэдэх юм. Гэхдээ өнөөх хоёрынх нь ханш суларсаар байхад талхных харин улам чангарах хандлагатай. Гурилан бүтээгдэхүүний үнэ ч буурахгүй нь. За тэгээд, гурилын үнэ бас тэгтлээ баярлахаар хэмжээгээр буураагүй л байна. Түрүүхэн 600 төгрөгөөр авдаг байсан “Улаанбаатар”-ын нэгдүгээр гурил 850 төгрөгийн үнэтэй байгаа. Элсэн чихрийн ханш ч мянга давсан хэвээр. Цагаан будааны үнэ бүр тоймоо алдсан. Өнөөдөр хүнсний зах, худалдааны төвүүдэд кг будаа сайн, муу чанартайгаасаа хамаараад 1300-1800 төгрөгийн ханштай байна. Саяхан л кг будааг 500-600 төгрөгөөр худалдаж авдаг байсантай харьцуулахад ханш хэтэрхий гэмээр халуурч, үнэ үлээсэн гүзээ шиг л дэрвэчихжээ. Тухайн үед үнэ нэмсэн ченжүүд “шатахууны үнэ өсчихлөө” гэх улигт шалтгаанаа тоочиж байсан бол өчигдөр “одоо шатахууны үнэ буурчихлаа, будааны үнэ хэд болох вэ” гээд асуутал “дотооддоо ямар цагаан будаа тарьдаг биш, цаанаасаа үнэтэй орж ирж байгаа, мөддөө үнэ буурахгүй биз ээ” хэмээн намжирдав.
Ченжүүд ч үнэ хөөрөгдөхдөө гаргуун, шаардсан нэгэнд хэлэх хариу тайлбар нь үргэлж бэлэн байх юм даа. Мань мэт нь цагаан будаа хилийн цаанаас оруулж ирдэггүй болохоор яахав, амаа таглуулаад л буцна. Зуун метр газар явсан ч 500 төгрөг төл гэж загнах микроавтобусныхан үнэ бууруулах тухайд ярихыг ч хүссэнгүй. Харин ч бүр нефть импортлогчид шатахууны үнийг хямдруулсанд уурлаж дургүйцэж байх.
Гэтэл тэдэнд үнэ бууруул гэж хэлэх байгууллага алга. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар болохоор хуульд зааснаар ийм эрх мэдэлгүй гэнэ. Тэгээд ч өөрсдөө шударга биш, үргэлж ашиг хонжооны араас хөөцөлддөг ченжүүд, бизнес эрхлэгчид “зах зээлийг хааж боогдлууллаа” гэж эсэргүүцэх нь их болохоор төрийн нэрийн өмнөөс ажилладаг өрсөлдөөний байгууллага голдуу л торгуулийн арга хэмжээ авсан болоод өнгөрдөг. Эсвэл “бид үнэ зохицуулахгүй, хувиараа худалдаа хийж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй” гээд булзчихна. Хэлж яривал ч ярих ёстой Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг нь харин дүлий дүмбэ. Хэрэглэгчид өөрсдөө ч таг дуугүй. Бухимдахаас хэтрэхгүй.
Нэг иймэрхүү байдлаар л монгол хэрэглэгчид зах зээлийн шударга бус өрсөлдөөнд арай нэг далаараа цэвэр тавиулчихалгүй аж төрж байх шив. Ерөөс хэрэглэгчийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, худалдааг зохицуулах хууль эрх зүйн орчин алга. Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрээс гараад хэрэглэгч хүртэл олон шат дамжлагатай, тэр бүрт үнэ өссөөр худалдан авагчийн гар дээр 20-30 хувиар нэмэгдсэн ханштай очдог. Хэрэв зөв, бодит үнийг тогтоох, хууль бусаар олсон орлогыг нь хурааж аваад, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй нь ярьдаг бол наймаачид ингэтлээ даврахгүй байлаа. Харамсалтай нь ийм тогтолцоо байтугай бодлого байхгүй гэж хэлж болохоор учир аль нэг бүтээгдэхүүний үнэ өсөх бүрт бусад нь дагаж нэмдэг, эргээд буулгадаггүй жишиг тогтжээ. Yнэхээр шатахууны үнийн өсөлтийг даган аргагүйд хүрч нэмсэн юм бол өнөөдөр гурван ч удаа буурчихаад байгаа газрын тосны бүтээгдэхүүний ханш яагаад бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй байна вэ. Yүний цаана мэдээж үнэ хөөрөгдөж, ашиг ологсдын будлиан илэрхий. Шатахууны үнэ хямдарчихаад байхад бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хэвээр байлгаад буй наймаачид ханшийн энэ савлагааны завсарт халаасаа түнтийлгэсээр. Гэтэл ирэх өдрүүдийн хэдийд нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ буурах бол хэмээн хэрэглэгчид хүлээж байна. Энд ямар ч зохицуулалт, хяналт байхгүй гэж үү. Өрсөлдөөний байгууллага нь жижиг худалдаанд оролцдоггүй юм бол хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллага нь дуугарах учиртай.

Эх сурвалж: Үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kioolio ôåí øóé çàêëàäêà ôóíäàìåíòà стаф в Старый Оскол Купить закладкР¸ метадон в КемеровРµ Купить закладкР¸ героин в Ртищеве Купить МЁД Арамиль Методон в Ð¡Ð¾Ð»Ð¸ÐºÐ°Ð¼Ñ ÐºÐµ РазблокР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ gelbooru ЗакладкР¸ россыпь в Дигоре Cocaine водка цена çàêëàäêè ñîëü âîðîíåæ Витрина №19 Атланта Купить НаркотиРºÐ¸ в МалгобеРºÐµ Купить закладкР¸ LSD в Можге Купить трамадоР» в СевастоР¿Ð¾Ð»ÑŒÐžÑÐ¿Ð° Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ÑÑ  Марки в Майкопе БаклофеР½ наркотиРº Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в ЗвенигоР²Ðµ Евро гашиш çàêëàäêè ïåðìü ñîëü Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Ð—Ð°Ð¿Ð°Ð´Ð½Ð°Ñ  Двина Как Ð¿Ð¾Ð±Ð¾Ñ€Ð¾Ñ‚Ñ Œ выходы и передоз от мет/амфе
IP:46.161.60.85  2018-01-24 07:24:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.