Дизайнер Н.Соёлмаатай хонь чоно болтлоо муудалцсан Э.Одгэрэл загварын тайзнаа зодог тайлахдаа тулаад байна

2008/11/17
Share |
Хүмүүс: Н Соёлмаа |  Э.Одгэрэл | 
Дизайнер Н.Соёлмаатай хонь чоно болтлоо муудалцсан Э.Одгэрэл загварын тайзнаа зодог тайлахдаа тулаад байна

Монголын хамгийн цуутай хатагтай Э.Одгэрэлийг сайн муу хов жив соронзон мэт дагадаг. Өдий 40 насыг зооглотлоо загварын тайзнаа гоо сайхнаа гайхуулж яваа хадалмөрийг нь үнэлхгүй байхын аргагүй. Гэхдээ улсад нэг минут ч хөдөлмөрлөж сохор зоосны цалин авч үзээгүй түүний тансаг амьдрал тасарчихсан хэрэглээг гайхахгүй байх ч үндэсгүй. Мөнгөтэй л бол хүссэнээрээ хувилж болох эрх чөлөөг хамгаас илүү мэдэрч бас мэдүүлж яваа топ модель Одгэрэлийн сайхан харагдахын туод гоо сайхандаа хэдий хэрийн хөрөнгө зарсаныг бурхан л мэдэх байх. Эцэг эхээс заяасан сартгардуу хамар, онигор нүд, хөх, өгзөгөө санаснаараа өөрчлүүлж жин нэмж таргалахын зовлонг эдлэхгүйн тулд хавиргаа хадуулсан гээд энэ бүхэн нь хувийнх нь нууц ч гэлээ загварынханы жижиг хүрээнээс хэдийнэ хальж олны нүд чихийг сортойлгоод авсан билээ.

Хэдийгээр төрсөн ч гэлээ зурсан юм шиг төрхийг өөртөө бий болгоод байгаа ч түүний хуучин төрхийг хэнээс ч илүү мэдэхээр барахгүй нэр алдрын оргил руу чадахынхаа чинээгээр хөтөлсөн хүн нь дизайнер Н.Соёлмаа. Нэртэй сүртэй загвар өмсөгч хэнбугай ч түүний өмнө команд авсан мэт номхон дуулгавартай хүлцэнүй зогсож өнгөрөөдөг гэхэд хэтрүүлсэн болохгүй энэ дизайнерт олонх моделууд насаараа өртэй ч гэж болно. Манайдаа л гэхээс гадныханд төдий л түүх, намтар зузаан бус загварынханы алхаа гишгээ, нүүр будалт, царай зүс гээд мэргэжлийн төвшний үнэтэй хөрөнгө оруулалтыг энэ хатагтай хийсэнтэй олон хүн санал нийлэх байх. Тиймдээ ч бүрэн эрхтэйгээр хэнийг нь ч нэр зүс, янаг амраг, хөрөнгө мөнгөөр нь нүүрлүү нь харж байгаад ил тод хэлчихтэйгээ Н.Соёлмаагаас загварынхан ихэд имээдэг нь ч аргагүй. Гэхдээ амь амьдарлынхаа асуудал, зовлон жаргалаа тоочиж ярьж зөвлөх нь ч олон. Мэргэжлийн түвшинд урдаа алхуулах өрсөлдөгчгүй түүн шигээ эршүүд бардам энэ хатагтай сүүлийн үед ном орчуулгын ажилд үйл үртсээс илүү цаг зарах болсон.

Үндэсний загваруудаараа дэлхийн олон оронд шоу тоглолт амжилттай зохион байгуулж гадныхны амыг ангайлгасан тэрээр тун удахгүй АНУ-г зорих гэж байна. Нэртэй хэд хэдэн топ моделийн хамтаар загварын шоугаа толилуулах нүсэр ажлынх нь төлөвлөгөөг зартай хатагтай Э.Одгэрэл хэнэггүйхэн нурааж орхисонд галзууртлаа бухимдсан түүнийг дүрслэн хэлэхийн ч аргагүй. АНУ-гийн 10 жилийн визтэй гэж хамт явах саналыг нь уриалгаханаар хүлээж авсанаасаа хэдхэн хоногийн дараа булзаж наалинхайтсан Э.Одгэрэлийг мань дизайнер хэлэх үггүй болтол нь гутааж `Хэн байсныг чинь сануулаад өгөхгүй бол хэний охин болох бол доо. Замын зардал олж чадахгүй болтлоо доошоо орчихсон бол хохь чинь. Ирж байгаад чамайг байсан байранд ч инь чулуудаад өгнө өө` гэж бачимдсан сэтгэлээ тайлжээ.

За гэвэл ёогүй энэ хатагтай буцаж ирээд буулгаж тавих бололтой. Мань хашир хэлсэндээ хүрвэл топ Одгэрэлийн тотны чимэглэл шиг амдрал олонд цацагдаж нүүрээ хийх газаргүй, гунхах тайзгүй болж мэдэхээр байна. Ер нь муу муу гэхэд байгалийн хуулийг сөрж 40 настаны хажууд цахиур хагалах загварын охид манайд олдоно уу гэхээс цөөдөхгүй. Од төрдөг биш одыг төрүүлдэг гэх бичигдээгүй хууль загварын ертөнцөд үйлчилдэг. Э.Одгэрэл хатагтай ийнхүү тулаад байна.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.