"Донж" Төгөлдөр Жавхлангаар бордуулж байна.

2008/11/17
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 

Хэвлэл мэдээллийнхэнд үргэлж хаалттай хүн байхаа зарлан зайгаа барьж байсан дуучин Жавхлан саяхны нэг өдөр "Гэрэлтэй цонх" хөтөлбөрт оролцохыг харсан үзэгчид их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс" дээр Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ хэмээн гардаг шиг "Донж" төвийн Төгөлдөрийн таргалсан, Жавхлангийн турсан хоёрыг үнэнхүү гайхав. Долоо хоног бүр тархины түгжээг мултлахаар залардаг энэ эрхэм зохиолын дууны ханхүүг өөрийн харцаар хөдөлгөх болоод удаж байгаа билээ. Үнэ цохиж байж авсан "Isimuss" bar-нд нь орой бүр тухлах Донж Төгөлдөр Жавхланг зөв зүгт залж байгаа эсэхэд эргэлзэх хүн ч олон болоод байна. Зохиолын дууны ханхүүгийн талаар бор дарсанд дурласан, эхнэр хүүхдээсээ салсан, их зан суусан гэгчлэн элдвийн яриа гарах болсноос тэр биз.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.