Андрей Кимийн шоунд оролцсоноор өмнө нь хэзээ ч тохиож байгаагvй боломж нээгдсэн

2008/11/17
Share |
Хүмүүс:
Андрей Кимийн шоунд оролцсоноор өмнө нь хэзээ ч тохиож байгаагvй боломж нээгдсэн

"Gorgeous Gerlee" хэмээх монголын анхны fashion DVD гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
"Gorgeous Gerlee" DVD-нийхээ нээлтийг хийсэн мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл өчигдөр БНСУ-ыг зорьсон юм.

-"Gorgeous Gerlee" DVD-нд загварын ертөнцийн тухай мэдээлэл, хувийн архиваа багтаасан гэл vv?
-Дуучид DVD, CD гаргалаа гэхэд хvмvvс гайхаж, хvлээж авахгvй нь ойлгомжтой. Харин загвар өмсөгч хvн DVD гаргалаа гэхээр "Юу юм бол" гэж их гайхсан болов уу. Зарим нь бvр CD гаргасан гэж ойлгоод  "Дуучин болох гэж байгаа юмуу" гээд л. "Gorgeous Gerlee" цэвэр fashion DVD. Загварын тайзнаа өнгөрvvлсэн есөн жилийн хугацаанд оролцсон реклам сурталчилгаа, клип болон зураг авалтуудаа багтаасан. Мөн өнгөрсөн жил оролцсон "Miss World", "Miss Tourism Queen International" тэмцээнvvдийн явц, эцсийн шалгаруулалтын тухай нэвтрvvлэг ч бий. Нэвтрvvлгээ хvмvvст хvргэх, арай илvv "амьд" болгохын тулд тайлбар текстээ өөрөө уншиж, дуу орууллаа. Миссийн тэмцээнд оролцох охидод тэмцээний зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар судалсан бvхнээ дэлгэж, туршлага хуваалцах маягаар хийсэн нэвтрvvлэг маань сонирхолтой болсон байх гэж бодож байгаа. DVD-ний агуулга, найруулгыг "Hero" энтертайнментийн найруулагч Б.Баатар гоё хийж өгсөн.

-Хавтас номыг чимэглэсэн фото зургууд их өвөрмөц, маш олон дvр төрхийг харуулсан байна лээ. Энэ бvхэнд хувирч басхvv зураг авахуулна гэдэг амаргvй ажил байх?
-Тийм ээ, DVD-ний ажил их нvсэр юм болсон. Өнгөрсөн дөрөвдvгээр сард эхэлсэн учир бараг зургаа, долоон cap vргэлжиллээ. Есөн жилийн хугацаанд хийсэн бvхнээ цуглуулах, "Miss World", "Miss Tourism Queen International" тэмцээнvvдийн бичлэгийг олно гэдэг амаргvй ажил. Цуглуулсан материалуудыг минь Б.Баатар сонирхолтойгоор найруулсан л даа. DVD-нд оруулахыг хvссэн дvрс бичлэг олон байсан ч хугацаа нь нэмэгдэх гээд болдоггvй. Урт хугацаатай болчихвол сонирхолгvй байх болов уу гэж бодоод нэг цаг, 30 минутын хөтөлбөр багтаасан. Солонгосын хотуудаар аялж, өвөрмөц хийцтэй байшин барилга, байгалийн vзэсгэлэнт газарт нь сонирхолтой зураг авахуулахыг хичээсэн юм. Vvний зэрэгцээ DVD-нийхээ хэвлэлт, дизайнд анхаарч хавтсыг нь дэлгээд л миний номын ертөнцөөр аялж болохуйц маягаар хийсэн л дээ.

-Энгийн хэрнээ өвөрмөц төрхийг харуулжээ?
-Солонгосчууд натурал будалт хийдгээрээ алдартай улс. Нvvр царайг будсан ч будаагvй юм шиг, маш цэвэрхэн, гоё болгож чаддаг. Энэ бvхэн нь надад их таалагдсан. Ийм энгийн будалттай байхад нvvрний хувирал сайн харагддаг байхгvй юу. Нvдний харц, жvжиглэлт хvртэл яг өөрийнхөөрөө байж чаддаг. Аймаар, нvсэр будалт хийчихвэл тvvнээсээ давж хувирна гэдэг хэцvv. Солонгост алдартай "Style Inpact" студийн зурагчинтай хамтарч ажилласан юм. Намайг өөр өнцгөөс олж харах, урьд нь нээгдээгvй байсан давуу талыг минь харуулж чадсан авьяаслаг зурагчин. Өмнө нь би ихэвчлэн ширvvн төрхтэй харагддаг байсан бол, энэ зураг авалтад илvv натуралный, дур булаам төрхтэй болж чадсан.

-Хагас нvцгэн байдлаар зургаа авахуулж. Урьд нь дотуур хувцастай авахуулсан зурагнууд тань "Г.Оюунгэрэл тайчиж эхэллээ" гэсэн яриа гарахад хvргэсэн шvv?
-Vvнийг тэгж ташаа ойлгож болохгvй л дээ. Дотуур хувцасны их гоё реклам байхгvй юу, тэр чинь. Охид хvvхнvvдэд зориулсан тансаг маягийн рекламыг хараад намайг тайчиж байна гэж ойлгох хэрэггvй. DVD-ний зурагт хуудас, сурталчилгаан дээр ч гэсэн тэр. Хагас нvцгэллээ гээд би юугаа ч харуулаагvй. Харин эмэгтэй хvний бие цогцсыг уран сайхны маягаар харуулсан уу гэхээс биш, ямар нэгэн эротик байдал гаргаж, тайчсан асуудал байхгvй.

-Реклам сурталчилгаа, клипэнд тоглож, багагvй дvр бvтээсэн. Кино дэлгэцийн бvтээлд тоглох санал ирж байв уу?
-Хэд хэдэн, санал ирсэн ч хvлээж аваагvй. Зохиол нь таалагдаагvйдээ биш, хэдийгээр гоё дvр бvтээх боломж байсан ч тоглож чадна гэдэгтээ эргэлзсэн хэрэг. Би мэргэжлийн жvжигчин биш учраас одоохондоо кинонд тоглоход бэлэн биш гэж бодож байна. Яахав хэсэг хугацааны дараа бодож болох юм. Одоо Солонгосын алдарт дизайнер Андрей Кимийн дэргэдэх моделийн сургуульд зургаан сарын хугацаатай суралцах гэж байна. Кино драмын хичээлд нь сууж vзсэнийхээ дараа л шийдвэр гаргана даа.(инээв)

-Андрей Кимтэй яаж холбогдсон юм бэ?
-Амьдралд гоё боломж олон тохиодог шvv дээ. Тvvнийг алдалгvй, өөртөө сайнаар эргvvлж чадвал болох нь тэр. Би зураг авалтын ажлаар явахдаа Андрей Кимийн fashion студид очиж, уулзахыг хvссэн боловч хvлээж аваагvй. Тэгэхлээр нь өөрийнхөө танилцуулгыг vлдээж, fashion хаусынх нь мэйл хаягаар байнга захидал бичдэг байсан л даа. Энэ бvхний эцэст нэг өдөр тvvнтэй уулзах боломж гарч, хэд хэдэн загварыг нь өмсч шалгуулаад шоу тоглолтод нь оролцохоор болсон. Андрей Кимийн шоунд оролцсоноор надад өмнө нь хэзээ ч тохиож байгаагvй том боломж нээгдсэн. Шоуны дараа хамтарч ажиллах гэрээ байгуулж, эхний ээлжинд моделийн сургуульд нь суралцах эрх авсан. Улмаар ирэх арванхоёрдугаар сард Андрей Кимийн шоугаар Тайланд явах гэх мэт ажлынхаа саналуудыг хvлээж авлаа. 2005 онд монголд тоглолтоо хийж байхад нь би vзэгчийн суудлаас сонирхож "Ийм гоё загваруудыг нь өмсч vзэх юмсан" гэж сэтгэл хөдөлж сууснаа одоо ч мартдаггvй юм. Мөрөөдөл минь ингэж биеллээ шvv дээ.

-Монголын загвар өмсөгч Т.Цэрмаа тvvний агентлагт ажилладаг гэсэн. Өөр монгол модель байдаг уу?
-Т.Цэрмаа хэсэг хугацаанд ажиллаж байсан ч, одоо харьяалагдахаа больсон. Харин монголоос ирсэн хоёр дахь модель нь би болж байна. Т.Цэрмаа Андрей Кимийн итгэлийг хvлээсэн нэр хvндтэй, чадварлаг модель байсан юм билээ. Би ч гэсэн, тэр их итгэлийг нь алдахгvй, хичээж ажиллах болно. Тэнд монголоос гадна Бразил, Украин, Казахстан, Орос гэх мэт европын нэлээд хэдэн орноос ирсэн моделиуд байдаг.

-Бие галбирын тань хувьд дизайнерууд өндрөөр vнэлдэг юм билээ. Хэр зэрэг анхаарал тавьдаг вэ?
-Бие галбир, царай төрх минь Андрей Кимд нэлээд таалагдсан гэсэн. Сvvлд нь надад "Царайг чинь харахаар ази төрхтэй. Бие галбир чинь европ талдаа, яг л барууны хvvхнvvд шиг. Тэгэхлээр их өвөрмөц төрх vvсч байна" гэж хэлсэн. Хvн болгон өөртөө сэтгэл хангалуун байх ёстой юм болов уу. Зарим хvмvvс мэс засал хийлгэх ч юмуу аль нэг зvйлээ голж явдагт нь гайхаж, урмын vг хэлмээр санагддаг. Манайхан гурван жил фитнес хийгээд биеэ хөгжvvлэхийн оронд 3000 доллар төлж мэс засал хийлгэхийг илvvд vздэг. Цаашдаа гарах vр дагавар нь муу шvv дээ. Усан бассейн, фитнессээр хичээллэвэл эрvvл мэнд төдийгvй бие галбирт ч сайнаар нөлөөлнө.

-Нэлээд шударга зантай юмаа даа?
-Би дvр эсгэж чаддаггvй, байгаагаараа байхыг хичээдэг. Хэний ч, юуны өмнө тэр. Ажил төрөл, бусадтай харилцах тал дээр ч чин сэтгэлээсээ ханддаг. Таалагдахгvй зvйлээ шууд хэлчихдэг болохоор заримдаа буруудах тохиолдол гардаг ч өөрийгөө эвдэж, хиймэл дvр эсгэх дургvй. Өөрийнхөөрөө, энгийн байж л Оюунгэрэл гэсэн дvр төрх vvсч байгаа байх. Хиймэл төрхтэй бол аль нь жинхэнэ Оюунгэрэл вэ гэдэг нь мэдэгдэхгvй шvv дээ. Намайг айлын отгон хvvхэд гэхээр их эрх юм шиг төсөөлдөг. Vнэндээ, отгон хvvхэд эрт биеэ даадаг юм. Эцэг эх нь "Дvvгээ хар" гээд л ах эгч хоёрт орхино. Тэд маань vргэлж л гар хөлнийхөө vзvvрт зарчихна шvv дээ.(инээв) Анхаарал тавьдаггvй байсан гэсэн vг биш шvv. Хэдийд хайрлаж, хэзээ зэмлэж, хэрхэн эрхлvvлэхээ эцэг эх маань сайн мэднэ. Намайг дайчин, хөдөлмөрч болгож хvмvvжvvлсэн арга нь юу байсныг мэддэггvй ч гэлээ, би хvvхэдтэй болохоороо эцэг эх шигээ хандана гэж боддог.

-Тэгвэл ч гэр ахуйн ажилд хэнийг ч дагуулахгvй нь ээ?
-Гэр орныхоо бvх зvйлийг л хийж өссөн. Манайх намайг долоон нас хvртэл Хайлаастад амьдардаг байсан. Ус зөөж, ах эгч хоёрынхоо хөрөөдөж байгаа модон дээр суугаад л амьдралын бvхий л зовлон, жаргалыг амсч, ажил хийж сурсан. Одоо намайг хараад Хайлаастад ус зөөдөг жаахан охин байсан гэхэд итгэхгvй хvн байж магад. Хvн ямар амьдралыг туулж, замнаж ирснээ өөрөө л мэднэ vv гэхээс биш, хөндлөнгийн хvн хараад мэдэхгvй. Өнөөдөр би нэг л цэмцгэнэсэн, хоол хийхээрээ гараа тvлчих гээд л юу ч хийж чаддаггvй хvн шиг харагддаг байх л даа.(инээв) Гэхдээ ямар ч байсан өлсч, цангахгvй өөрөө хоолоо хийгээд идчихнэ. Заваарч суугаад байхгvй, гэрээ цэвэрлэж чадна.

-Христэд итгэдэг гэл vv?
-Тиймээ, гэр бvлийнхэн маань ч христэд итгэдэг. Би өдөр болгон библи уншдаг. Хуудас бvрээс нь амьдралыг шинээр нээж, олон зvйлийн мэдээлэл авдаг учраас библийг дэлхий дээр гарсан бvх номны эх гэж хувьдаа боддог. Сургааль номлол нь ч гоё санагддаг. Сvм дээрээ очихоор сэтгэл ариусч, тайвшраад л хvнийг хайрлах, хvнээрээ байхын утга учрыг илvv мэдэрдэг гэх vv дээ.

-Олны танил модель бvсгvйн хайр сэтгэл, хувийн амьдралыг сонирхох хvн тун олон. Энэ талаар янз бvрийн л яриа гардаг?
-Хvний хувийн амьдрал руу өнгийнө гэдэг боловсон хэрэг биш. Би хэний ч амьдрал руу өнгийдөггvй. Нэг ч vг сольж vзээгvй хvнийхээ талаар тодорхойлолт хэлэхийг хvсдэггvй. Манайхан нэг vгийг нэмж хачирлаж дамжуулсаар байгаад л итгэмээргvй тvvх болгож хувиргадаг сонин зантай улс. Хувийн амьдралын минь талаар гарсан элдэв мэдээллийг уншихаа больсон. Сvvлийн vед миний тухай юу гэж гарч байгаа юм, бvv мэд. Бусдын амьдралыг шvvмжлэхээсээ илvv өөртөө дvгнэлт хийж, зөв явбал дээр баймаар. Хэрхэн яаж амьдрахаа тэр хvн өөрөө л сонгох эрхтэй. Тvvний өмнөөс амьдралыг нь заана гэдэг утгагvй бөгөөд бvдvvлэг хэрэг шvv дээ

Эх сурвалж: Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
DorothyDor wh0cd336062 clonidine .3 mg generic abilify online nexium prozac generic buy inderal online yasmin here
IP:46.161.9.24  2017-01-24 14:51:41
DorothyDor wh0cd336062 how much is cialis
IP:46.161.9.24  2017-03-05 09:41:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.