Хүмүүс: |
Монголчууд алт сандайлсан гуйлгачин хэвээр үлдэх гэж буйгаа гэнэт ухамсарлаж, стратегийн ашигт малтмалын ордоо яаралтай эргэлтэд оруулахыг эрмэлзэж эхэллээ. Гуйлгахын гайхамшгийг үзүүлж, хоосон улс төржиж байх хооронд зэс болон бусад ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр унаж, биднийг "тоон" гуйх хөрөнгө оруулагч олдохоо болих сануулга өгч эхэлсэн нь ийнхүү түргэн авсны шалтгаан. Мэдээж алтаа дарж хэвтсэнээс ашиглах нь ард түмэнд, улс орны эдийн засагт хэрэгтэй билээ. Ашигт малтмалын тухай хуульд Оюутолгой, Тавантолгойн орд тойрон "засвар" хийх яриа хоёр жил үргэлжилсэн ч эцэстээ дээрх ордоо тусгай тогтоол гарган "борлуулах" шийдвэрт хүрээд байна. Ашигт малтмалын тухай хуулиар олон "оролдох" нь ийм балаг авчирдаг гэдгийг эрхэм түшээд сая нэг ойлгожээ.
2006 онд баталсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн эхний ээлжинд Оюутолгой, Тавантолгойн ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үүргийг Засгийн газарт өгөх юм. Үүний тулд гэрээг хэрхэн байгуулах тухай удирдамж бүхий УИХ-ын тогтоолын төслийг Ажлын хэсгээс боловсруулжээ. Тогтоолын төслийн I хавсралтаар Тавантолгой, II хавсралтаар Оюутолгойн ордыг хамтран ашиглах гэрээг хэрхэн байгуулахыг заасан байна. Эдгээр ордод төрийн эзэмшлийн хувь ялгаатай ч, гэрээ байгуулах бусад чиглэл нь ижил байхаар тусгасан аж. Мөн төр өөрийн эзэмшлийн хувьд ногдох хөрөнгө оруулалтаа бэлнээр бус татварын замаар "боломжоо ашиглаж" төлөх болзол тавьсан байна.
Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж
-Тавантолгойн ордыг түшиглэн байгуулах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх боломжийг судалж үзэх /Зэсийн үнэ 8000 ам,доллар давж байхад буюу өмнөх парламентын үед Ажлын хэсгээс энэхүү 51 хувиас доошгүй гэдгийг дээш болгон өөрчлөх төсөл боловсруулаад байв. Мөн уг зарчмыг хоёр толгойд адилхан мөрдөхөөр ярьж байлаа. Гэвч тэдний бүрэн эрхийн хугацаа дуусч, бас зэсийн үнэ хоёр дахин буурч нөхцөл байдал өөрчлөгдсөн тул уг төслийг буцаан татсан/
-Хөрөнгө оруулалтын гэрээг бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурлан хийх хувилбарыг судлах /Э.Бат-Үүл, Р.Эрдэнэбүрэн нарын санаачилсан төслийн гол санаа нь энэ байв. Одоогийн ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дөрвөн ч төслөөс тэдний санааг "татаж" авчээ/
-Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцох /Ашигт малтмалын орлогоос иргэн бүрт хүртээх 1.5 сая төгрөгийн амлалтыг 2009 оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан ийм заалт оруулсан байна. Учир нь эдгээр ордыг эргэлтэд оруулж, олох орлогоос нь иргэдэд хүртээх боломж бүрдэх юм/
-Монголын төрийн хөрөнгө оруулалтыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татвар, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр тооцож болохоор тохиролцох.
Оюутолгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж
-Монголын талын эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах боломжийг судлах /Ажлын хэсгийнхэн 34 хувийг төр эзэмших нөхцөл нь хөрөнгө оруулагчдын хувьд боломжтой хувилбар гэж үзэж байна. Зэсийн үнэ өндөр байхад тогтоож байсан төрийн эзэмших хувь 51-ээс ийнхүү огцом доошлов/
-Оюутолгойн ордыг түшиглэн байгуулах хувьцаат компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол, ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулах
-Аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримталж, үйлдвэрлэлийн шат дамжлага, гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг тохиролцох
-Байгаль орчин, хүн, амьтанд хоргүй, орчин үеийн шилдэг техник, технологи ашиглах, нөхөн сэргээлтийг ордын хайгуул, ашиглалтын бүх шатанд хэрэгжүүлэх талаар хуульд нийцүүлэн гэрээнд тусгах

Эх сурвалж: Өнөөдөр