Калифорни мужид гал гарчээ

2008/11/18
Share |
Хүмүүс:
Калифорни мужид гал гарчээ

Калифорни мужид гал гарсны улмаас хоёр өдрийн турш зуу гаруй гал унтраагчид их хэмжээний түймрийг унтраахаар ажиллаж байна. Хүчтэй салхи түймрийг улам дэгдээгээд байгаа юм.


Түймэр мянга гаруй га талбайг хамраад байгаа бөгөөд 10000 гаруй хүн орон гэрээ орхиход хүрээд байна. Гал унтраах хариуцлагатай албаны мэдээлж байгаагаар Лос-Анжелосын баруун хойд хэсэгт орших Монтесито мужид гал дэгдээд байгаа бөгөөд тэнд байдаг 300 тансаг орд харш үнс нурам болон хувирчээ. Гал гараад байгаа газарт телевизийн алдарт хөтлөгч Опрах Винфрейгийн болон кино найруулагч Стивен Спиелбергийн харш байдаг гэнэ.


Азаар ямар ч хүн түймрийн улмаас нас бараагүй бөгөөд 13 хүн хөнгөн шархджээ. Калифорни мужийн захирагч Арнольд Шварценеггер Лос-Анжелосын хороонд онцгой байдал зарлажээ.


Нэр
Нэр
Нэр
Нэр
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.