Хүүгийнхээ хүчингийн хэргийг мотоциклоор хаасан мянгат малчин

2008/11/19
Share |
Хүмүүс:
Хүүгийнхээ хүчингийн хэргийг мотоциклоор хаасан мянгат малчин

Энэ балмад явдал Дундговь аймагт гарчээ. Дунд зэргийн амьдралтай малчин Содномын 18-н настай охин Э-г гэрт нь дал гарсан эмэг эхийн дэргэд хүчиндсэн явдал анхандаа хүчингийн хэрэг хэмээн шалгагдаж байснаа удахгүй удалгүй хэрэгсгэхгүй болж замхарсан нь цаанаа учир шалтгаантай байжээ. Тэр намар малчин Содномынхтой Малчин Адилбишийнх саахалт буужээ. Адилбишийнх бол зах зээлд тун бийлэгжүү амьдарч яваа нэгэн. Эдний гэрийн гадаа бэл бэлчинг нь илэрхийлсэн УАЗ-469, ЗИЛ-130, хоёр ч мотоцикль сойлттой байна. Эдний 1000-иад малын 500 гаруй нь ямаа. Энэ бүх хөрөнгө хэдэн ямааных нь ноолуурын буян гэдэг нь ойлгомжтой. Нэг үе Монголын хөдөөгийн баячууд дотор ямаа олонтой малчид толгой цохиж байсан нь үнэн. Малчин адилбиш дуртай нутагруугаа буурь сэлгэн нүүхдээ хэнийг ч царай алдан гуйдаггүй. Харин ч нутгийн малчидын гэр малыг өвөлжөө, хаваржаанд нь бол бод оролцуулан үнэ хөлсөөр зөөж, малынхаа тоог аривжуулна.

Эднийх ган зуд бүү болоосой гэж хангай дэлхийдээ өдөр бүр залбирч, сүү цагаан идээнийхээ дээдийг өргөдгийн хүчинд буусан нутагт нь цаг сайхан өнгөрнө. Тэгээд ч Адилбиш арчаагүй анхиагүй малчид шиг зунжин намаржин айраг архи, даалуу мөрий хөөн морин дэл дээр давхидаггүй, юмыг яаж мэдэхэв гэж хаширлан ЗИЛ-130 машинаа асаан өвс сайтай газраас хадлангаа бэлтгэнэ. Үүнийхээ хүчинд хэдэн хатуу өвлийг бараг малын хорогдолгүй давсан ажилсаг эр. Өнөөх арчаагүй малчид нь зуд турхан болоход нэг хэсэг сум, аймаг, улсыг царайчлан харж байснаа Адилбишээс жаал өвс тэжээл гуйхаар ирэхэд мань эр "Харж байна уу, та нарын наргиан наадам дэндлээ. Өвөл нэг өдөр нөмрөөд ирнэ." гэж би та нарт эс хэллүү, гэж тэднийг баахан тавлаж байгаад гуйсныг нь өгөд явуулдаг байжээ. Ийм нэгэн сүрхий айл Баатарцогт гэдэг хүүгээ хажуудаа татан авч малчин болгохоор шийдсэн байв. Баатарцогт 21 настай, эхнэргүй бөгөөд саахалт Ёодномын охин Э-д байнга нүд унагаж явна. Малын бэлчээр, худаг дээр Э-тэй тааралдахаараа "Одоо ч хөрөнгөтөй хүн сайхан сайхан амьдардаг цаг иржээ. Манайх гэртээ ийм ч юм авсан, аав надад тийм хөөрөг, ийм гаанс төдөн бодоор авч өгсөн" гэхчлэн байнга баярхаж, басхүү тоглож байгаа, шоглож байгаа нь мэдэгдэхгүй Э-г байнга барьж аван ноцолж ноолно. Э түүнд илт царай өгөөд байхгүй ч, дотроо талтай. Харин Баатарцогт түүнийг ашиглаад хаях бололтой учир бэл бэлчиндээ аархаж "Энэ бүсгүйг яасан ч миний дур" гэсэн бодолтой хүн байлаа.

Нэгэн өдөр тэд мөн л худаг дээр тааралдаж Баатарцогт түүнээс

- Аав чинь бий юу? Аав асуулгаж байна гэхэд

- Аав ээж хоёр сумын төв явсан. Хоёр хоноод ирнэ. Буурай ээж бид хоёр үлдсэн, хэмээн Баатарцогтод мунаг хүслээ гүйцэлдүүлэх сайхан боломж олгожээ.Нар шингэж, харуй бүрий болох үед Баатарцогт Э-г зорин мордлоо. Түүнийг Содномын ороход буурай ээж нь бие чилээрхээд орон дээрээ хэвтэж байв. Эмээдээ шөл хийж өгөхөөр Э зуухныхаа өмнө гал түлэн сууна. Э, эмээдээ шөл хийнгээ Батарцогтой ганц нэг үг солино. Гэгээн цагаан өдөр малын бэлчээр, худаг дээр барьж аван ноцож ноолдог болохоор Э түүнийг яаж ч магадгүй гэж болгоомжлоод

- Шөнө орой болохоос өмнө чи гэртээ хариач. эмээ бид хоёр хаалгаа түгжээд эртхэн унтмаар байна гэхэд, Баатарцогт

- Түрүүн танайхруу ирж явахад чоно бололтой хоёр амьтан холоос дагаад байсан. Айж байна, нүдний хор гаргачихаад өглөө эрт үүрээр мордоё. Надад авдарын урдуур гудас хаяад өгчих гэжээ. Түүний үгэнд итгэсэн Э авдарынхаа урдуур гудас дэвсэж өгөөд орондоо оржээ. Нэг мэдэхэд нойрондоо дийлдсэн Э-гийн дээрээс хэн нэгэн хүн дараад авсан авсан нь Баатарцогт байв. Тэр үед Э-гийн биений юм ирчихсэн байсан тул энэ тухайгаа учирлан хэлэхэд тачаалдаа дийлдсэн залуу өөрийнхөөрөө зүтгэнэ. Аргаа барсан Э буурай эжийгээ дуудан хашгирахад хөөрхий хөгшин орноосоо босож ирээд Баатарцогтын үснээс зулгаан татахад уурласан залуу хөгшинг нэг хөлөөрөө тийрэн унагаад унагаад "Дахиад ойртвол ална шүү, хөгшин төгзөг минь" гэж сүрдүүлээд хүсэл тачаалаа хангаж, бүсгүйг хүиндэв. Э-гийн өврөөс хагас нүцгэн боссон Баатарцогт хувцас аа хам хум өмсөөд юун өнөө чоно нохойноос айхтай манатай мордоод гэрийн зүг давхижээ.

Хоёр хоногийн дараа бөөн хэрэг мандаж, Содном охиноо хүчидүүлсэн хэргийг зүгээр орхихгүй, тэр муу бярууг шоронгийн хадаас болгоод өгье, гэж хэл ам дэгдээсэн боловч Адилбиш баян түүнд нэг мотоцикл өгч амыг нь хааснаар энэ хэрэг замхарсан байна. Э-гийн аав ээж хоёрыг сумын төвөөс ирэхэд буурай ээж нь байж ядталаа бухимдан сууж байв.

- Ээж минь бие муу байна уу? Яасан их бухимдуу сууж байх юм. Охин та хоёр мууталцаа юу? Юу болсон бэ?

- Ярихын эцэсгүй бузар юм болоод байна. Баруун саахалт Адилбишийн сагсагнасан хүү шөнө орой давхиж ирээд охин бид хоёрыг элэг барилаа.

- Элэг барьсандаа яасан юм яг яасан юм?

- Намайг унтаж байтал шөнө охин хашгираад байсан. Өндийгөөд лаа асаан харахад тэр залуу охины өвөрт орчихсон хамаг хувцасыг нь тайчаад орны өмнүүр шидчихсэн, охины дээр гараад харахын эцэсгүй бузар нүгэл гйлдэж байсан. Би очоод салгах гэтэл элэг дүүрээ рүү хүчтэй өшиглөж унагасан. Ээжийнхээ яриаг сонсоод Содном Галзууртлаа уурлаж,

Энэ муу цагаачин (цагаанчин юу байхав, Адилбиш зэргэлдээ бригад багын хүн бөгөөд монголчууд бид ийм харилхуу ажээ) манай нутагт ирээд сайн сайхан яваадаа баярлаж суухын оронд үр удмыг минь бузарлаж доромжлох болоогүй. Одоохон очиж тэдэнтэйгээ нэгийгээ үзье, гээд бүдүүн тэнзэн ташуураа шүүрэн авч, хэт хутгаа бүсэндээ хавчуулаад босоход гэрийнхэн нь арайхийн хориглож "Маргааш очиж учраа ол" гэж аргадсан байна.

Маргааш нь Адилбишийн гадаа морьтойгоо улаан галзуу буусан Содном үдээс хойш нэлээд согтуу, сайхан ааш нь хөдөлчихсөн адилбишийн гэрийн гадаа байдаг хоёр мотоциклийн нэгийг уначихсан давхиж ирээд гэрийнхэндээ зааж, Сохорсон биш завшив гээч нь боллоо. Ийм унаатай болж хэрүүлийг цэглэлээ. Иаргааш Адилбиш өөрөө миний морийг авчирч өгнө, гэсэн гэх нь тэр. Ээ дээ энэ хөдөөний эрчүүд үү! Ийм л хэнэггүй улс байх юм, зарим нэг нь...

Эх сурвалж: Цаазын тавзан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.