Азийн хатан хаан Г.Оюунгэрэл гэгч `Би Одгэрэлийн чадаагүй DVD г гаргалаа` хэмээн сайрхлаа

2008/11/19
Share |
Хүмүүс: Г Оюунгэрэл | 
Азийн хатан хаан Г.Оюунгэрэл гэгч `Би Одгэрэлийн чадаагүй DVD г гаргалаа` хэмээн сайрхлаа

          Яг үнэндээ ийм цол гуншин байдаг эсэх нь одоо хэр нь эргэлзээтэй. Юутай ч “Азийн хатан хаан” хэмээн сүржин нэртэй бусдаас ялгарах юмгүй. Г.Оюунгэрэл гэгч саяхан Монголд анх удаа гээд л загварын dvd-г гаргасныхаа хүлээн авалтыг “Чингист” хийж томров.

          Хэдийгээр энэ байж болох зүйл ч, хүний хийгээгүй хийсэн мэт үе үеийн топ моделиудыг үгүйсгэх болсон нь хачирхалтай. Ямар сайндаа л Монгол хүүхнүүдийн нэрийн хуудас болсон топ Э.Одгэрэл юу ч гаргаагүй байхад би ингэж чадлаа хэмээн багахан олсон нэр хүндэндээ бардаж яваа иймэрхүү охид олон багачуулд буруу үлгэр үзүүлж байгааг үгүйсгэх аргагүй. Хамгийн хачирхалтай нь өөрийгөө Монголын хамгийн нэр нөлөө бүхий эрхмүүдтэй холбоотой мэт олон түмэнд ойлгуулах болсон энэ загвар өмсөгч бүсгүй хүмүүсийн танил болох аргаа олсон гэлтэй. Нэг хэсэг “Эко”-гийн Нямдаваатай амрагийн холбоотой байсан тэрээр эдүгээ ерөнхий сайл С.Баярыг “сэрүүн зүүдэлж” нэр холбогдох болсон нь гайхалтай юм шүү.

          Ээж нь нас чацуу шахам энэ эрхэмтэй Солонгост хөтөлцөн гүйж, Андрей Кимийн шоунд оролцох болсон энэ тэр гээд тэдний зүгээс хэвлэлийнхэн рүү “бор шувуу” нисэх болсон нь илт анзаарагддаг. Магадгүй ч гэсэн үндэслэл байж болохч хэн бүхний амнаас унаад байхаар үг биш гэдгийг ойлгомоор юм даа. Бид чухамдаа залуу хүний хийж бүтээж байгааг хараар будахыг хүссэнгүй , аливаа юманд хэмжээ хязгаар хэрэгтэй гэдгийг сануулахыг хүслээ.

Эх сурвалж: Хос хун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.