Башё өнжсөн Асашёорюү саравчтай малгай духлуулан баараар охид эргүүлж явна

2008/11/19
Share |
Башё өнжсөн Асашёорюү саравчтай малгай духлуулан баараар охид эргүүлж явна

            Монгол эрчүүдийн цог хийморийг дэлхийн дайдад гайхуулж амжсан их аварга Дагвадорж энэхүү башё өнжсөн болохоор нутагтаа амралтын байдалтай өнгөрөөж байна. Эхнэрийн хувьд СЭЗДС-д суралцаад тун завгүй байгаа бол, их аваргын хувьд шөнийн диско клубүүдээр хааяа нэг тухалж явна.

           Саяхан гэхэд л Чингис зочид буудлын дэргэд байрлах шөнийн клубт эрхэм аварга маань саравчтай малгай духлуулан, хип хоп холбооны тэргүүн Баавартай хошуу амаа нийлүүлэн суусан. Мань хоёр нилээд эртний танилууд бөгөөд хамгийн гайхалтай нь их аварга маань аль л өнгөтэй гэсэн охидыг хамгаалагчаараа дуудуулан ширээндэ урьж байсан . Түүний бас нэгэн бараа бологчоор УИХ-ын гишүүн Р.Бадамдамдингийн хүү тодорсон бөгөөд “Аваргаа” хэмээн мэхэс мэхэс хийж хүндтэй зочноо дайлж харагдсан.

          Хэдийгээр ууж идэх нь хүний асуудал , иймэрхүү аар саархан зүйлээс болж хэл аманд өртөх вий гэсэн үнэнч фенүүдийнх нь үг ч нэгийг бодогдуулах мэт. “Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэдгийг эрхэм аварга биднээр хэлүүлэлтгүй байх.

Эх сурвалж: Хос хун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.