Монголд толгой цохих ганц бөгж `Үүргэвчтэй аялал` ын Г.Ганхүүд байдаг

2008/11/20
Share |
Хүмүүс: Г Ганхүү | 
Монголд толгой цохих ганц бөгж `Үүргэвчтэй аялал` ын Г.Ганхүүд байдаг

`MN-25` дугаар суваг телевизийн `Үүргэвчтэй аялал`-ын Г.Ганхүүг `Шар айраг` хамтлаг, ИЗН-ын лидерүүдийн нэг гэдгээр нь олон түмэн андахгүй. Үнэндээ Г.Ганхүү сонирхох юмгүй өөрөө их сонин хүн. Аялна, улстөрдөнө. хамтлагт дуулна, компанийн захирлын алба хашна, ууланд авирна, далайн гүнд шумбана, марафоноор гүйнэ, хөлбөмбөг сагсан бөмбөг хөөнө, пянз, марк, тэмдэг цуглуулна гээд тоолоод баршгүй. Нэгэнтээ түүнтэй уулзахад бас л сонин юм ярьж билээ.

Би баян хүн, найз нөхдийн тоогоор ч тэргүүн баян. Надад сайтын зиндааны найзаас эхлээд траншейны найз ч бий. Яахав хүний амьдрал дээр доороо л юм чинь би зиндаа барьж найзалдаггүй. Найз бол найз шүү дээ. Хүүхэд ахуй үедээ загас, амьтан тэжээх, за тэгээд гадаадын хамтлаг дуучид гээд зөндөө юм сонирхож байлаа. Одоо элдэв новш цуглуулах гээд нэг их гүйгээд байхгүй. Гэхдээ л бөгж тааралдвал юугаа ч хайрлахгүй авна. Надад зэс голтой өнгө бүрийн сүлжиж хийсэн бөгж, алт, мөнгө, монет, төмөр, цайр, гууль, чулуу, модон гээд янз бүрийн бөгж бий.

Нэгэн удаа Арабын Эмират улсаар `Буян-гийн Жагаа ахтай цуг дэлгүүр хэсэж яваад нэг бөгж авлаа. Жагаа ах хүүхэн шиг эмээг бөгж харж явахдаа яадаг юм. Хийдэг үйлдвэрийг нь сонирхохгүй юу` гээд л загнаж гарсан. Гэхдээ л би сонирхсон бөгжөө авсан. Энэ бөгж Монголдоо л толгой цохих үнэтэй эд. Үнийг нь хэлээд яахав. Бас надад зангиа бий. Намайг зангиа цуглуулдаг гэхээр хүмүүс ёстой их гайхдаг. Хаана хэзээ зүүдэг нөхөр вэ гээд л. Зарим нь Ганаа `Хүзүүгүй юм байж заниа зүүх гэж мөрөөддөг юм байна` гэж тоглоом шоглоом хийнэ. Бас намайг `Энэ нөхөр Чех улсад хувцас загвар дизайны чиглэлээр төгссөн атлаа өөрөө ямар ч вкусгүй хувцасладаг` гэж шүүмжлэх хүмүүс ч олон.

Эх сурвалж: Цаазын тавцан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.