Хүүхдийн мөнгө эх үүсвэргүй болж, намын бүлгүүд сандарч эхлээ

2008/11/20
Share |
Хүмүүс:
Хүүхдийн мөнгө эх үүсвэргүй болж, намын бүлгүүд сандарч эхлээ

            Эдийн засгийн хямралаас улбаалсан зэсийн үнийн уналт Эх орны хишиг бүү хэл хүүхдийн мөнгийг ч өгч чадахгүйд хүргэлээ. Үүнээс гарахын тулд Сангийн яамныхан сүүлийн сар гаруйн хугацаанд маш нууцаар боловсруулсан төслийг УИХ дахь нам бүлгүүд өчигдөр мөн л нууцын зэрэглэлээр хэлэлцэж эхлэв. АН-ын бүлэг ажлын албаныхангүйгээр зөвхөн гишүүдийнхээ хүрээнд хүрээнд төслийг хэлэлцээд энэ тухай ам алдахгүй байхыг анхааруулсан бол МАХН-ынхан төсвийн хэлэлцүүлгээр халхавч хийн хуралдлаа.

Гэнэтийн ашгийн татвараар бүрдүүлдэг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн данс нь улайж эхэлсэнээр ирэх онд хүүхдийн мөнгийг өгөх боломжгүй болоод байгаа аж. Одоогийн үлдэгдэл нь энэ ондоо л хүрэлцэх бөгөөд одоо олгож буй хэмжээг нь бууруулахгүй бол ирэх оны эхний сараас л санхүүжилт зогсох юм. Сангийн яамныханы боловсруулсан төслөөр улиралд 10 мянгыг олговол одоогийн хуримтлалаар ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хүрэлцэх юм байна.
            Хүүхдийн мөнгийг олгож чадахгүйд хүрч байгаа нь олонд ил болбол Засгийн газрыг ганхуулж мэдэх эсэргүүцэлтэй тулгарна гэж тооцсон эрх баригчид үүнийг ийн нууцаар хэлэлцэж байгаа бололтой. Олонд ил болохоос нь өмнө асуудлыг шийдэхийн тулд олон хувилбар боловсруулж буй ажээ. Тэдний нэг нь гэнэтийн ашгийн татвараас орлого олох найдвар бага учир сайд нарын багцаас хасч 100 гаруй тэрбум төгрөг хэмнэх хувилбар. Энэ хэмнэсэн мөнгөөрөө хүүхдийн мөнгийг хэсэг хугацаанд ч гэсэн олгох бололтой. АН-ын бүлгийн хурал дээр зарим гишүүн хүүхдийн мөнгийг сөрөг хүчин байхдаа олгуулчихаад хамтарсан үедээ хасвал Засгийн газраас гарах хэрэгтэй гэдгийг өөрийн намын сайд нартаа сануулаад авчээ.
 Эх сурвалж: Үндэсний шуудан
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.