Бас нэгэн аймшигт осол гаржээ.

2008/11/24
Share |
Хүмүүс:
Бас нэгэн аймшигт осол гаржээ.

Баянзүрх дүүргийн нутаг, Улиастайн гүүрнээс 800 орчим метрийн зайд байдаг шатахуун түгээх станцын хажуугийн зам дээр 2008 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр буюу өнөөдөр 16.30 цагийн үед “Grace” маркийн 85-36 БРД  дугаартай микро автобус 44-88 БУА дугаартай  “CRV” машинтай мөргөлдөж, микро автобусны жолооч газар дээрээ нас барсан зам тээврийн хэрэг гарлаа. Уг микро автобус Багануур-Улаанбаатар-Багануурын чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг аж.

Энэ ослын улмаас микро автобусанд сууж явсан 10 гаруй зорчигч хүнд, хөнгөн гэмтэж, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна.  Хэргийн газарт, микро автобусны жолооч хаалганд толгойгоороо хавчуулагдан нас барсан байдалтай байв.
Дээрх зам тээврийн хэрэг гарсан байдлаас харахад жолооч нар бага хурдтай яваагүй нь ойлгомжтой байна.  Иймээс  ямар ч тохиолдолд жолооч өөрийгөө болон өрөөлийг аюулаас хамгаалж, аюул ослыг зайлуулж чадах хэмжээний ур чадвартай байхыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Мөн хамгаалах бүс буюу суудлын даруулгаа хийж явбал осол, хэрэг гарахад жолооч, зорчигчдын амь нас аврагдах боломжтой гэдгийг тус газраас нийт жолооч, зорчигчдод зөвлөж байна.

Эх сурвалж: ЗЦГазар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.