Бензин ачдаг цистернд ямааны мах чихэж ачин, хотруу оруулж ирэх гэж байсныг замын цагдаа илрүүллээ

2008/11/27
Share |
Хүмүүс:
Бензин ачдаг цистернд ямааны мах чихэж ачин, хотруу оруулж ирэх гэж байсныг замын цагдаа илрүүллээ

2008 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 14.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоог дайрахгүйгээр төв замаас шороон замруу салж явсан Зил 130 маркийн 15-49 ЗАА дугаартай машиныг Замын цагдаагийн газрын Орон нутгийн замын хяналтын тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Бат-Өлзий, мөн тус тасгийн зохицуулагч цагдаа Д.Мөнгөншагай нар зогсоож шалгажээ. Шалгалтаар уг цистерн машины бензин тээвэрлэдэг ёмкост шуудайнд хийсэн мах тээвэрлэж явсан нь илэрсэн байна. 143 богийн мах, 5  бодын махыг бензин ачдаг ёмкостонд тээвэрлэж явжээ.

Цагдаагийн нийтлэг үүргийнхээ хүрээнд энэ явдлыг илрүүлсэн зохицуулагч цагдаа нар “Ёмкостны тагийг сөхөж үзэхэд нэлхийтэл бензин үнэртсэн. Махыг шуудайлж ачсан байна лээ. Уг машины жолооч  өнгөрсөн есдүгээр сараас хойш бензин ачаагүй, бензин ачиж, буулгадаг дээд, доод хоёр тагыг онгойлгож байгаад бензинийг ууршуулсан гэж хэлсэн. Чиргүүл, толгой хоёртоо хоёуланд нь  дүүрэн мах ачсан байна лээ. Мах ачсан машин болон жолоочийг Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч С.Ариунхүүд шилжүүлэн өгсөн” гэж ярив.

ЗЦГазар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mlzlfcxifg svUNXZelewexnisnhk, [url=http://muvaugsjyzkg.com/] muvaugsjyzkg[/url], [link=http://kgwjcovndead.com/ ]kgwjcovndead[/link], http://ddaikmnvohur.com/
IP:46.161.9.8  2017-01-02 21:57:38
CharlesTar wh0cd870785 discover more
IP:46.161.9.51  2017-06-29 14:47:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.