УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр: `Ард түмний хүүхдийг сулла`

2008/11/27
Share |
Хүмүүс: Батбаяр | 
УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр: `Ард түмний хүүхдийг сулла`

Хоёр аварга тэргүүтэй 34 сумочийг араасаа дагуулсан Сумогийн алтан хараацай Кёкүшюзаныг улс төрд ороход нь “Тэнд очиж юу хийх нь вэ” гэж гоочлох хүмүүс олон байсан. Гэвч ард түмний хүү хэмээн монголчууддаа дуудагдах болсон УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр маань үг хэл, үйл хөдлөлөөрөө ирээдүйтэй залуу улс төрчийн нэг гэдгээ нотлон харуулсаар байна.

-7-р сарын 1-ний үйл явдлыг та юу гэж дүгнэж байгаа вэ?
-Энэ асуудал нэгэнт болоод өнгөрсөн. Хэн буруутай байсан, хэн муухай байсныг цаг хугацаа шүүнэ. Хамгийн том үнэний шүүх бол цаг хугацаа. Гэхдээ би нэг л юмыг сайн мэдэж байна. Энэ асуудалд ард түмэн буруугүй. Яагаад тэр олон хүүхдүүдийг, залуучуудыг хомроголон яллаад эхлэв ээ. Арай дэндэж байгаа юм биш үү. 17-той хүүхдэд, 25-тай залууд тэр цуглаанд очиж, нэг виски барьж гүйснийх нь төлөө, нэг чулуу шидсэнийх нь төлөө 2-7 жилийн хорих ял сонсгоно гэдэг бол ардчилсан нийгэмд хэзээ ч байж болохгүй үзэгдэл. Ер нь тэр долоон сарын нэгний үйл явдал чинь хаанаас үүдсэн юм. Хэн юуны төлөө тэнд цугласан юм бэ гэдгийг бид бүгд мэдэж байгаа шүү дээ. Надад Японы улс төрийн салбараас олон найз нөхөд бий. Тэд өнөөдрийн энэ яллаж байгаа үйл явцыг сонсоод бүр үнэмшихгүй байна. Чи худлаа ярьж байгаа байх аа гээд. Тэгээд хэвлэл мэдээллээс олж сонсчихоод “Танайх ардчилсан улс биш байна” гэж хүртэл ярьж байна шүү дээ.

-Тэгэхээр цаашдаа дахин нэлээд олон залуучууд ял сонсох нь нэгэнт тодорхой болчихоод байна. Бас тодорхой хэмжээгээр буруутай үйлдлүүд байгаа учраас яллаад байгаа байх. Танд ямар санал байна?
-Тэнд болсон үйл явдал, үйлдэл бүгдээрээ зөв гэж хэлэхгүй. Тэнд буруу зүйл байгаа. Гэхдээ энэ хэрэгт 23 хүүхэд холбогдож, шүүхээр таслагдах болчихоод байгаа. Таван эмэгтэй байгаа. Хэрэгт холбогдсон 259 хүний чинь ихэнх нь залуучууд байна шүү дээ. Одоо дахиад ял өгнө гэсэн асуудал байж таарахгүй гэж би хувьдаа үзэж байна. Тэд буруутай байлаа гээд өөрсдөө санаачлаад, сэтгэж бодоод хийчихээгүй. Тийм үйл явдал болсон, тэнд гай болж очиж таарсан. Тэднийг нэг удаа өршөөж, уучилъя л даа. Залуу хүүхдүүд алдаа гаргаа л биз, гэхдээ энэ үйл явдалд тэдэнд том сургамж болсон байх. Нэг удаа өршөөх л хэрэгтэй гэж бодож байна. Тэр хүүхдүүдийг торны цаана байлгаж яах гэсэн юм. Би бүр тодруулж хэлье л дээ, ард түмний хүүхдүүдийг ингэж хорьж, 21-р зууны ардчилсан Монгол улсад хэдэн зуун улс төрийн хоригдол бий болгох хэнд хэрэгтэй юм бэ. Тэднийг даруй суллах ёстой. Үүний тулд 7-р сарын 1-тэй холбоотой өршөөлийн хуулиа хурдан гаргах хэрэгтэй байна. Улс оронд маань шийдэх ёстой олон чухал асуудал бий. Гэхдээ өршөөлийн хуулийг улс төрчид, парламентын гишүүд маань юу юунаас илүү чухалд үзэж, яаралтай гаргахгүй бол олон залууст ял өгч байгаа энэ үйл явц хаа хаанаа л хэцүү тусч байна. Тэр олон залуусыг шоронд хатааж амьдралыг нь үрэх ямар шаардлага байна. Нөгөө талаас Монгол улсын гадаад нэр хүндэд асар том сэв суулгаж байгаа шүү.

-Та цаашид энэ талаар юу хийх вэ?
-Надад Япон явах яаралтай ажил гарсан. Ирээд энэ асуудлаар тодорхой асуудлуудыг гаргаж тавина. Өршөөлийн хуулийг манай нам санаачилсан. Намынхаа нөхөдтэй нийлж хэвлэлийнхэнд ч хандах бодол байна.
 
Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hanala Купить Гашиш в ЖелезноР³Ð¾Ñ€ÑÐº-ИлÐ
IP:5.189.207.137  2018-02-09 15:08:11
rekoloas Сорск купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy: Red Monkey 250mg НовочебР¾ÐºÑÐ°Ñ€ÑÐº купить Метадон VHQ Москва Тушино Южное купить эйфоретР¸Ðº МефедроР½ Москва Щукино купить марихуаР½Ñƒ Инвайт новоспаР¹Ñ МариинсРº купить METHADONE ÐÑÐ·ÐµÐ¿ÐµÑ‚Ñ €Ð¾Ð²ÑÐº купить Гашиш [Euro Cube] НовгороР´ÑÐºÐ°Ñ область купить Mephedrone (4mmc, мяу) Северо-К
IP:185.250.43.41  2018-07-14 21:44:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.