Жилд 800 монгол бүсгүй Солонгосын бэр болдог

2008/11/27
Share |
Хүмүүс:
Жилд 800 монгол бүсгүй Солонгосын бэр болдог

Хүн төрлөхтний дунд өмнө нь ч , өнөөдөр ч байгаа нэг сонголт бол гадаадын хүнтэй хувь заяагаа холбох. Иймээс дэлхийн аль ч улсад олон улсын гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг. Иймээс Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд 18 нас хүрсэн иргэний гаднын хүнтэй гэр бүл болох эрхийг хуульчлан заасан. Гэхдээ уг хуулийг батлах үед зуучлалын гэрлэлт гэсэн ойлголт байгаагүй. Харин өнөөдөр зуучлалын гэрлэлт нийгэмд хэдийнэ бий болж, энэ асуудлыг хуулиар зохицуулаагүйгээс, ялангуяа БНСУ-ын иргэдтэй гэрлэсэн манай охид бүсгүйчүүдийн эрх ашиг хохирох боллоо.

Тэгээд ч зуучлалын гэрлэлт ийн хяналтгүй байгаагаас болоод Монголд солонгос хүнтэй гэрлэх явдал жилээс жилд огцом нэмэгдэж буйг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан удаа дараа анхааруулж байгаа. Энэ байдал хэвээр үргэлжилбэл манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч мэдэхээр байна. Байдал ийм болсон нь Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд зуучлалын гэрлэлтийн тухай заалт байдаггүйтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, зуучлалын гэрлэлтийн тухай заалт байдаггүйтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, зуучлалын гэрлэлтийн харилцаанд оролцож буй талууд ямар эрх, үүрэгтэй, эрх үүрэг нь зөрчигдвөл ямар хариуцлага хүлээхийг огт хуульчлан заагаагүй.

Түүнээс болоод Монголын охид бүсгүйчүүд зуучлалын гэрлэлт, үүнээс учирч болох хор хохирлын талаар ойлголт тун муутай байдаг. Гэтэл БНСУ-ын Гэр бүлийн тухай хуульд зуучлалын гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хоёр улсын хоорондын хуулийн зөрүүтэй уг байдал нь БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол бэрүүдийн эрх ашиг хохироход хүрч байна. Баримт дурдахад, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн монгол байгууллагууд хамтран `Хүн худалдах гэмт хэрэг ба охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг` судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцсон бүсгүйчүүдийн ихэнх нь солонгос хүнтэй гэрлэсэндээ харамсдагаа илэрхийлжээ.

Тэгээд ч архи уух, догшин, хэрцгий авирлах, хүүхэмсэг, халамж муу зэрэг дутагдал Солонгос нөхрүүдэд элбэг байдаг байна. Мөн нөхөр нь оюун ухааны хомсдолтой, мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн хариултыг олон бүсгүй өгчээ. Мөн тэдний дийлэнх нь эрхэлсэн ажилгүй, нөхрөөсөө хараат амьдардаг тул нөхрөөсөө бие дааж чаддаггүй, Монголд буй ар гэрийнхэндээ мөнгө илгээх боломжгүй байдгаа хэлжээ. Хамгийн харамсалтай нь, Солонгос нөхрүүдийн ихэнх нь эхнэрээ эд бараа мэт үздэг байна. БНСУ-д гадаадын 25 бэрийн нэг нь нөхөртөө зодуулдаг гэсэн баримтыг судалгаанд дурджээ.
Монгол иргэдийн эрх ашиг ингэж ноцтой зөрчигдөж буйд цэг тавих цаг хэдийнэ болжээ. Үүний тулд юуны өмнө БНСУ-тай манай улс Гэр бүлийн хуулийн хүрээнд харилцан туслалцах гэрэ байгуулах хэрэгтэйг хоёр тал хүлээн зөвшөөрдөг. Хэрэв ийм гэрээ байгуулчихвал хоёр улсын хоорондын хуулийн ялгаатай байдлыг харилцан ашигтайгаар зохицуулах боломж нь бүрдэх юм. Хууль гэдэг нийгмийн хэрэгцээ. Иймд нэгэнт Монголын нийгэмд зуучлалын гэрлэлт бодитой асуудал болсон учир энэ талаар Гэр бүлийн тухай хуульд нэмж оруулах цаг болжээ.

Дашрамд дурдахад 1991 оноос эхлэн манай иргэд гадаадад олноор зорчиж эхэлсэн. Албан бус тоогоорМонголын 120 мянгө орчим иргэн гадаадын 30 гаруй улсад байна. Тухайлбал, БНСУ-д гэхэд 35 мянган хүн ажиллаж амдарч байгаа.
ГХЯ-наас мэдээлснээр , 200 оноос хойш манай 3355 иргэн гадаадынхантай амьдарлаа болбосноос 2238 нь солонгос хүнтэй гэрлэжээ. Гадаад иргэдтэй гэрлэж буй монголчуудын 95 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна. Тэдгээр бүсгүйчүүдийн 65 хувь нь БНСУ-ын иргэдтэй гэрлэдэг. Жилд 800 гаруй Монголын охид бүсгүйчүүд тус улсад бэр орж байгаа юм. Энэхүү солонгос хүнтэй гэрлэж буй манай иргэдийн дийлэнх нь БНСУ-д очиж хууль ёсоор ажиллаад хуулийнх нь дагуу хоёр жилийн дараа тус улсын харъяат болох зорилготой байдаг аж. Сүүлийн таван жилд манай 200 орчим иргэн Монголын харъяатаас гарч БНСУ-ын харъяат болжээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.