Холливудын жүжигчид ажил хаялт зарлана

2008/11/28
Share |
Хүмүүс:
Холливудын жүжигчид ажил хаялт зарлана

                  АНУ-ын Кино жүжигчдийн холбоо хөдөлмөрийн хөлсний талаар найруулагч нартайгаа зунжин маргалдсан. Энэ асуудал олигтой шийдэгдэхгүй байгаа учир тэд ирэх сарын нэгнээс ажил хаялт зарлахаар болжээ. Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Пэм Гринволт “Ажил хаялтыг албан ёсоор зарлахтай холбогдуулан бид Кино жүжигчдийн холбоонд захидал хүргүүлсэн” хэмээн ярьжээ. Эл жагсаалыг өдөөсөн нэг шалтгаан нь дэлхийн санхүүгийн хямрал гэнэ. Өнгөрсөн долоо хоногт “NBC Universal” компани ирэх оны төсвийн зарлагаа 330 сая фунт стерлингээр бууруулхаа мэдэгдсэн билээ.

                Кино жүжигчдийн холбоо 120 мянга гаруй гишүүнтэй. Холливудын од Жек Николсон, Жорж Клуни нар ажил хаялтыг дэмжихээ илэрхийлээд байгаа. Мөн Анжелина Жоли, Бен Стиллер, Холли Хантер, Вигго Мортенсен нарыг энэ тэмцэлд нэгдэхийг Үйлдвэрчний эвлэл хүсчээ. Өнгөрсөн жил “Алтан бөмбөрцөг” наадам эл маргаанаас болж жүжигчидгүй болсон билээ.

 
Эх сурвалж: Үндэсний шуудан
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.