ИХ намынхан тамгаа булаацалдаж эхэлжээ

2008/12/01
Share |
Хүмүүс:
ИХ намынхан тамгаа булаацалдаж эхэлжээ

               ИХ намын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нар АН-д орсноос хойш намын даргыг суудлыг хэн авах нь тодорхойгүй байгаа аж. Харин сүүлийн үед тус намынхан нилээд бужигнаантай байна. Намын Удирдах зөвлөлийн гишүүн, хуулийн зөвлөх Э.Батбаяр, дэд дарга М.Ичинноров нар намын даргын суудалд санаархаж байгаа аж. Тэд тамга, тэмдгээ өөрсдийн болгохоор булаацалдаж муудалцсан сурагтай.

              Намаа хүнд үед нь өөрийгөө бодоод хаяж гарсан намын даргаа энэ бүхэнд буруутгаж байгаа ч хэлж байна. Мөн намын дарга нараа Ганц худагт саатуулах үед нь АНУ-ыг зорьсон дэд дарга М.Ичинноровыг намын дарга болох ёсгүй гэж үзэх хүн ч байгаа аж. ИХ намын удирдах зөвлөлийнхөн ойрын үед хуралдаж, намын даргаа сонгох бололтой.

 
Эх сурвалж: Үндэсний шуудан
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.