Эрүүгээ хасуулсан топ модель Уранцэцэг дахин хагалгаанд орох боллоо

2008/12/01
Share |
Хүмүүс: Уранцэцэг.Г | 
Эрүүгээ хасуулсан топ модель Уранцэцэг дахин хагалгаанд орох боллоо

`Гоо сайхан ертөнцийг авардаг` болохоор манай хэдэн урлагийнхан өөрсдийгөө янз бүрээр өөрчлөх болсон. Үүнд ямар нэг буруу зүйл байхгүй ч, зарим нь хэт эрсдэлтэй алхам хийж амин чухал эрхтнүүдээсээ салах шахсан тохиолдлыг бид олон мэднэ. Харин загварын ертөнцийнхний хувьд хөх бөгс хийлгэхээс эхлээд дуучдыг бодвол `мэргэжлийн онцлогтой` -гоор засварт ордог. Тэгээд ч орчин цагт энэ нь айж ичээд байх зүйл биш болсон ч, топ модель Уранцэцэгийн зоригтой алхам түүнийг сүүлийн үед тайван байлгахгүй байгаа өвдөлт нь өсөх нь үнэхээр тэвчихэд бэрх аж. Уг нь мэргэжлийн эмчийн төвлөснөөр чамгүй өндөр үнээр хийсэн энэ мэс засал нь түүнд зохисон гэж ванлий ч, тун эрсдэлтэй алхам байсныг түүний ойр дотныхон нь ярьдаг юм билээ. Юутай ч мань хүн `Гоёл` наадмынхаа дараа гадагшаа явж дахин хагалгаанд орох юм байна. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар яс тайрах мэс засалд маш болгоомжтой хандахгүй бол насны эцэст ихээхэн хор хөнөөл учруулдаг гэнэ.  Тэгээд ч загварын хүрээнийхэн дотроо `жинхэнэ` мэргэжлийн байж чаддаг тэрээр нэг хэсэг Пунцагбалжир агсны эрх бор хүүтэй хөтлөлцөн гүйж байгаад, хоёр тийш болсон. Өнөөх нь дээрэлхүү зангаар найз бүсгүйдээ ханддаг удаа дараагийн үйлдлийг уучлан уучилж байсан ч энэ удаа тэсээгүй гэдэг. Тэгээд ч өнөө цагийн бэл нүнжигтэй эрчүүдийн хараанд үргэлж өртдөг Урнаа саяхан шинэ байранд нүүн орж, чамгүй тансаг машинаар хотын төвөөр салхи татуулан явна.

Эх сурвалж: Хос хун

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.