Хүмүүс: С Эрдэнэ | Н.Алтанхуяг | |
Хэлтэй амтайхан шиг хоёронтой болсон орон нутгийн сонгууль дуусаад, дүнгээ ч гүйцэд сонсож амжихаасаа өмнө АН-ынхан хөнжилдөө хөлөө жийлцэж эхэллээ. Ардчилсан намын нөлөө бүхий зарим нэгэн гишүүд орон нутгийн сонгуулиар НИТХ-аас 10-хан суудал авсан гол буруутнаар нь намын даргаа нэрлээд байгаа аж. Тэд ардчилсан намын Онц их хурал зарлан намынхаа дарга Н.Алтанхуягийг огцруулах гэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн юм. Намын дотор үүсээд байгаа энэхүү үл ойлголцолыг Нийслэлийн намын хорооны дарга С.Эрдэнэ толгойлж байгаа бололтой. Тэд намынхаа онц их хурлаа зарлахын өмнө Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-г хуралдуулах аж. Үүнийгээ бүр Норовын хүүг намнах “барбарос” төлөвлөгөө гэж хүртэл нэрлээд байгаа. Намын онц хурлаар Алтанхуягийг огцруулж, намын шинэ даргыг сонгохын зэрэгцээ 2009 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын экс дарга, УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийн нэрийг дэвшүүлэх тухай яриа хамгийн хүчтэй яригдаж байгаа гэнэ
Эх сурвалж: Factnews.mn