Мөнгө `үнэртээд` ирэхээр урлагийн мөн чанар алдагддаг

2008/12/03
Share |
Хүмүүс: Б Цогтдэлгэр | 
Мөнгө `үнэртээд` ирэхээр урлагийн мөн чанар алдагддаг

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Цогтдэлгэртэй уулзаж ярилцлаа. 
-Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач?

-С.Оюунчимэг найрагчийн С.Удвал багшдаа зориулж бичсэн “Элгэмсэг дагина” шүлгээр дуу хийх гээд сууж байна даа. Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойн баярыг тохиож байгаатай холбогдуулан энэ сарын 13-нд С.Удвал агсны дурсгалд зориулсан арга хэмжээг “Piano” ресторандаа  зохион байгуулахаар болсон. Ийм сайхан дурсамжийн үдэшлэгт зориулж “Элгэмсэг дагина” шүлгээр дуу хийж байгаадаа уран бүтээлч хүний хувьд их л билэгшээж байгаа шүү. Монголын улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Удвал агсан тэнгэрлэг хүн байсан учраас уран бүтээлийн маань өнгө хүртэл сайхан гарч ирж байна.
-Үүний зэрэгцээ өөр юу хийж байна вэ? 

-Би “Piano” буюу “Төгөлдөр хуур” нэртэй хувийн pub байгуулж,  чөлөөт цагаараа ажиллуулдаг юм. Үүнээс гадна дуу бичлэгийн студитэй, тэндээ ганц нэг хүүхдэд дуу хөгжим заах, энд тэнд очиж хоолойны бичлэг дээр сууж дуулаачийн талаасаа зөвлөгөө өгөх гээд л багагүй ажил амжуулж явна. Миний хувьд,  1997 онд “Хол нар” нэртэй анхны бие даасан тоглолтоо ДБЭТ-т хийж байлаа. Монгол Улсын морин хуурын чуулга, симфони найрал хөгжим гэх мэт нэлээд нүсэр хэмжээний тоглолт хийсэн. Хоёр дахь нь гэвэл, 2005 онд ДБЭТ-т хийсэн сонгодог маягийн тоглолт. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн зургадугаар сард “Соёл-Эрдэнэ” хамтлагийн маань 35 жилийн ойн хүрээнд болсон тоглолт. Тухайн үед уг хамтлагт байсан уран бүтээлчид оролцож, өөрсдийнхөө дуу хоолойг зориулсан юм. Би ч зүгээр суугаагүй.  “Түүнд би хайртай байсан” гэж миний нэг дуу байдаг ш дээ. Түүндээ клип хийлгэж, уг дууныхаа нэрээр “Маршал” хамтлагийн уран бүтээлч, хөгжимчин залуустай нийлж цоо шинэ тайлан тоглолт тавьсан. Одоо бол чөлөөт уран бүтээлч гэсэн үг. Нэг хэсэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхантайгаа эх орноо төлөөлж, гадаад дотоодын хэд эхэдэн орноор явсан ч орон нутгаа санасан уу, яасан. Сүүлийн үед монголдоо суурин амьдрахаар төлөвлөсөн. Гэхдээ дуртай зүйлээ орхиогүй шүү. Амьд хөгжмөө тоглож, дууг минь сонсох дуртай фенүүдтэйгээ хамт дуулж чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Аж ахуй эрхэлнэ гэдэг нэг талаар багагүй асуудалтай ч өөрийнхөө дуртай зүйлийг хийх сайхан шүү дээ. Пиво уугаад баяраа тэмдэглэх ч юмуу сайхан хөгжим тоглоод суух гоё санагддаг.
-“Элгэмсэг аялгуу” дуугаа өөрөө дуулах уу аль эсвэл?

-Би өөрөө дуучин хүн. Нэг юм зохиогоод л “Чи дуулаад өгөөч” гэж гуйгаад дуучдыг хоолонд оруулах ч юмуу мөнгө төгрөг өгөөд байж чаддаггүй юм. Миний дууг тэр бүр хүн барьж аваад дуулчихаар зүйл биш. Мэргэлжийн тал руугаа, тэр дундаа дуучин хүн өөрөө дуугаа зохионо гэдэг маш их онцлогтой. Мэргэжлийн хөгжмийн зохиолчийн дэргэд учир дутагдалтай зүйл байдаг л байх. Гэхдээ дууг өөрийнхөө хэмжээнд өдөр тутам хэрэглэж байдаг учраас бүх зүйл нь цогц болж чадвал хүмүүст илүү хүрнэ. 
-Дуу хөгжмийн чиглэлээр багшилдаг гэлээ. Тэгвэл сүүлийн үеийн дуучдыг компьютер график ашиглан, хоолойгоо засуулдаг, “ам барьдаг” гээд л янз бүрээр хэлэх болж. Таны бодлоор?

-Энд би хэсэг нөхдийг муулах ч юмуу хаданд гартал нь магтаад байх сонин биш. Ингэлээ гээд сайжрахгүй, гагцхүү нийгмйн цаг үеэрээ л ялгаатай. 1990-ээд онд эрх чөлөө, шударга ёс гэдэг зүйлийн гинж тайлагдаад орцонд дуулж байсан залуус хонхны дуугаар сэрж, дуу хоолойгоо нэгтгэж явсан. Түүний нэгэн адил би ч гэсэн 90-ээд оны бүтээгдэхүүн. Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч, сэтгэл зүрхнээс гарсан аялгуут дуугаараа залуусыг баярлуулж, ухааруулж, доргиож явсан уран бүтээлч. Орчин цагийн урлагийн чанар чансаа ийм байна гэж бусдыг муу хэлэхээсэ илүү энэ бүхнийг нийгмийн байдалтай л холбож үзэх хэрэгтэй. Авч байгаа, цалин гээд л хүн бүр өөрийнхөө хэрэглээнд тааруулж амьдарч байгаа. Өнөөдөр таван мянган ам.долларын цалинтай бол тэр хэрээр л хэрэглэнэ гэсэн үг. Харин 50 мянган төгрөг авдаг бол зохиолын дуу сонсоод явахаа л бодно ш дээ. Мөнгөнд дургүй, уран бүтээл сонсох дургүй хэн байхав. Гэхдээ UB палас, Бөхийн өргөөнд тоглох сонирхол надад алга. Өөрийнхөө бүрдүүлсэн орчинд, дууг минь сонсох дуртай, миний дотоод ертөнцийг ойлгодог хүмүүстэй л хамт юм ярьж суухыг илүүд үздэг. Манай pub-т зохиолын дуу ганц ч удаа сонсогдохгүй шүү. 1990-ээд онд бид поп, рок, хип хоп гээд л олон төрөл жанрын дуунуудыг сонсдог байлаа. Тиймээс бидний үеийн уран бүтээлчид өөрийн гэсэн ертөнцөө хадгалж үдэхийн тулд өвөрмөц орчин бүрдүүлэхийг хүсдэг. Би тэр бөхийн өргөөнд нь очиж дуулах ч үгүй. Үзэгчдийнх нь хажууд суухаар янз бүрийн юм үнэртэнэ. Улсын цирк ч гэсэн  малын баас шээс гээд л аягүй хэцүү. Тоглолтынх нь мөнгө ч хангалтгүй байдаг юм. Нэг литр сүү байлаа гэхэд тоглолт зохион байгуулсан хүн бүх өрмийг нь өөрөө аваад, үлдсэн жаахан сүүгээ заалны хөлс энэ тэрд тарааж өгчихөөд яг жинхэнэ уран бүтээл хийж байгаа хүмүүсийнхээ аманд жаахан хусам тавиад л “Ёстой их баярлалаа” гээд явуулчихна. Би тэгж хусам идэж амьдармааргүй байна ш дээ. Тэгсэн мөртлөө хэн ч мэдэхгүй, ямар ч авьяасгүй, урлагийн мэдрэмжгүй хүмүүсийг од гээд өргөхийг нь яана. Бүх зүйлийг мөнгөөр шийднэ гэдэг хамгийн том эмгэнэл. Урлаг урлагаараа, авьяас нь авьяасаараа үлдэх ёстой. Салга, доголон хүүхнүүд ч гэсэн мэс засал хийлгэж, хөлөө янзлуулчихаад миссийн тэмцээнд орох нь дутаж. Одоо хүн гэхээсээ илүү хөлөг гэдэг зүйлийг дээдэлдэг болж. Шалдан нүцгэн, тарган бөхчүүдэд би үнэхээр дургүй. Хамгийн муу муухай лоббиг хийдэг улс шүү дээ. Тэдэнд шударга зүйл гэж байхгүй. Цүнх дүүрэн мөнгө өгөлцөж авалцаад л начны найраагаа хийнэ. Үүнтэй адил урлагийн мөн чанарыг  ойлгож мэдэхгүй хүн олон бий. Алдар цол нь бус, мөн чанар нь чухал. Дөнгөж саяхан Говь-Алтайд ч билүү дээ. Нэг дуучин хүү тоглолт хийсэн юм билээ. Өнөөх хэдэн авлигачид нь од гэж хөөргөөд 200 саяын үнэтэй жийп худалдаж авч өгч байх юм. Ингэж дэмжих нь буруу биш л дээ. Хамгийн гол нь, хэт нэг талыг баримталж дэмжсэнээр “Урлаг их амархан юм байна. Зүгээр л нэг хуучин дууг өөр стильд оруулж, хоолойгоо гоё тавиулаад л болчихно” бодоод эхэлнэ. Тэдэнд зориулж хэлэхэд “Битгий горьд, уран сайханчдаа. Та нар урлагаас их хол байгаа шүү” гэмээр санагдчихлаа. Иймэрхүү буруу ойлголттой болчихсон улс өөрсдөө ч юу хийж байгаа ойлгохгүй. Тэгэхлээр сонсч байгаа хүмүүс нь хүртэл яаж ойлгох юм бэ. Өнөөдөр таксинд суугаад явахаар соёлын төв өргөөг ч мэдэхгүй жолооч таарах энүүхэнд болж. Би бараг ажлаасаа гарах дургүй, гэр ажил хоёр маань хоорондоо 50-хан метрийн зайтай. Яахав, монголын маань урлаг хөгжиж дэвшиж байгаа нь үнэн. Өнөө цагт мөнгө ярьдаг моод өнгөрч, жинхэнэ урлагийг үгүйлээсэй. Урлагийг зөвхөн зохиолын дуу төдийнхөөр төсөөлөх хэрэггүй. Шальдар булдар юмаар оролдохоо больж, урлагийн ариун сүмд очиж, морин хуурын чуулга, амьд хөгжмийн тоглолт үзэх хэрэгтэй шүү дээ. Сая “Хурд”-ынхан тоглолтоо хийлээ. “Харанга” хамтлагийнхан маань таагүй асуудалд орооцолдоод тархай бутархай байгаа. Ерөнхийдөө тэднийг нийгмийн золиос болгож, Лхагвааг маань зулын гол болгоод тахичихлаа. Ингэж болохгүй шүү дээ. Үнэхээр л шоронд хийх хүн дутаад байгаа юм бол, тэр олон авилгачдаа хийгээч. Эсвэл өөрсдөө ороход яадаг юм бэ гэмээр байна. Гагцхүү урлагийг л цэвэр ариун байлгаасай. Би төрөөс одон медаль, албан тушаал, зээл тусламж гуйгаагүй. Манай урлагийнхнаас хэн нь ч гуйж үзээгүй байх шүү. Харин ч бүр хамгийн их юм нэхдэггүй, бор зүрхээрээ явж байгаа улс. Яахав сүйхтээтэй нэг нь  сайхан амьдарч, овсгоо муутай нь ядруухан яваа болохоос биш. Зарим хүмүүс асуудаг л юм. “Цогтдэлгэрээ, чи дуулж байгаа юу” гэж. Тэгэхлээр нь би “”Дуулаагүй биш дуулж байгаа. Гэхдээ тайзан дээр гарч дуулбал чамаас илүү дуулна” гэж хэлдэг юм. 
-Зарим студи продакшнууд залуу дуучдыг дэмжих нэрийдлээр шоу хийх болж?

-Бүх зүйлд мөнгө “үнэртэхээр” л утгаа алдаад явчихна. СУИС-ын мундаг том доктор, профессорууд хөдөөгүүр их явдаг юм шиг байна лээ. Энд тэнд очоод л хүүхдүүдийг шалгаж үзчихээд ээж аавд нь “Пөөх, та нар ийм гоё алт шиг авьяастай хүүхдийг яагаад энд байлгаад байгаа юм бэ” гээд л хошгируулж хэдэн малыг нь махлуулж аваад л явна. Авьяас бол бурханы өгсөн бэлэг. Нобелийн шагналт уртын дуучин Норовбанзад агсан хаана сурч, ямар сургууль төгссөн юм бэ. Хэн ч мэдэхгүй ш дээ. Энэ чинь  бурханаас заяасан авьяас байхгүй юу. Тиймээс хоёрын хооронд зохиомол хээлтүүлгээр бий болсон, цус нь ойртсон дебилүүдийг аль болох цөөлөх хэрэгтэй гэж хэлмээр байна. 
-“Соёл-Эрдэнэ” хамтлаг монголын рок попын урлагийн анхдагчуудын нэг. Гэвч таныг хүмүүс төдийлөн мэддэггүй юм билээ?

-Энэ хамтлагийн тухай би төлөөлж ярих нь чухал бус. Намайг хамгийн отгон эрэгтэй дуучин гэдэг талаас нь энхрийлж болно. Жинхэнэ утгаараа гэвэл, би  хамгийн сүүлийн эрэгтэй дуучин нь. Хүний амьдралын түүх янз бүр л байдаг шүү дээ. Гэтэл ертөнцийг үзэх үзэл нь бохирдсон, гашилсан толгойтой улс зөндөө байна. Телевизийн нэвтрүүлэгт оролцож байхад надаас “Соёл- Эрдэнэ бол агуу хамтлаг. Харин чамайг гоцлол дуучин нь байсан гэхээр ерөөсөө танихгүй юм” гэх нь бий. Би өөрийгөө хүн болгонд таниулах албагүй. Зохиолын дуучид шиг болсон болоогүй клипээ өдөр болгон цацуулаад байвал чадна. Гэхдээ “Ичиж амьдар” гэж нэг үг байдаг ш дээ. Би өөрийнхөө цаг хугацаа, итгэл үнэмшил, орон зайндаа л амьдарна. Хүний мууд дурлаж, “бөгс ухсан” атаач жөтөөч улсад заавал таалагдаж амьдрах ямар шаардлага байгаа юм бэ.
-Манайхан од гээд л яриад байдаг. Харин зарим нь энэ ойлголтыг үгүйсгээд л..?

-Од гэж байхгүй, одыг зүгээр л үйлдвэрлэдэг байхгүй юу. Хэнийг ч од болгож болно. Дуулж чадах, чадахгүй нь энд огт хамаагүй. Цомгийг нь хуулж борлуулаад, бүх мэдээллийн хэрэгслээр цацаад л од болгочихно. Одыг  үйлдвэрлэдэг гэдэг утгаараа хэн ч биш. Манай одууд өөрсдөө од үйлдвэрлэдэг болсон байна ш дээ. Тэгвэл үнэхээр байгалиас заяасан авьяастай од гэвэл Элтон Жон, Уйтни Хьюстон ч юмуу “Металлика” зэрэг хамтлагууд бий. Эдний дэргэд юу ч биш байж, өөрийгөө мундаг гээд бодчихсон жалганы од олширч дээ, манайд. Хүн өөрийгөө дандаа гоочилж, дарж амьдрах хэрэгтэй. Дээшээ гарах гэж хамгийн их улайрдаг улсын оюуны сав нь дундуур, заримынх нь бүр хоосон байдаг. “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг шиг л. Олны танил болоод овоо дэшлээд ирэхээрээ хүн танихаа ч болино. Оюутан байхдаа “Цогтоо ахаа” гээд л хамуу шиг салахгүй гүйгээд байсан хүүхэд од болчихоод найр хуримын эхэнд Нацагдоржийн хөшөө шиг суудаг болчихно доо. Хүн хүнээрээ байж, мөс чанараа алдахгүй амьдарвал уг нь тун ч зүгээрсэн. Тэр одонцорууд надтай хамт дуулбал   миний гаргадаг өнгөнүүдийг авч чадахгүй л дээ. 
-Багагүй хугацаанд уран бүтээл хийсэн хүний хувьд, урын сан тань нэлээд арвин биз?

-1988онд бие даасан бүтэн цагийн концертын бичлэг хийсэн шүү дээ, би. Тухайн үед 127 мянган ам.долларын үнэтэй хөгжим дээр хийсэн болоохор дуугаралт нь ч гэсэн сайн. Үүнийгээ яагаад дахиад бичүүлэхгүй байна вэ гэвэл одоогийн дуугаралт, аранжировк, найруулга надад таалагддаггүй.  Амьд хөгжмийн ноён оргил болсон хамтлагийнхаа авьяаслаг уран бүтээлчидтэй хамтарч хийсэн учраас чанартай болсон.
-Сүүлийн үед хуучны дууг дуулж, дуучдыг нь дуурайх болсон уран бүтээлчид цөөнгүй харагдах болж. Магадгүй хэзээ нэгэн цагт Цогтдэлгэрийг дуурайж дуулсан дуучин ч гарч ирэхийг үгүйсгэхгүй?

-Дуурайж дуулахад амархан дуу байдаг л даа. Гэхдээ Норовбанзад гуай шиг дуулж, Шарав гуайг дуурайж хөгжим зохиогоод гарч ирсэн хүн байна уу гэвэл үгүй. Дуурайх асуудал юм болгонд л байдаг ш дээ. Хямд үнэтэй төмсийг хүн бүр л тариалдаг хэрнээ яагаад нарийн төрлийн ногоог тариалж чадахгүй байгаа юм бэ. Яг үүнтэй л ижил байхгүй юу. Амархан юмыг хүн бүр дуурайдаг гэсэн үг. Вандан, Дуламсүрэн, Адарсүрэн, Цэрэнчимэд агсныг дуурайж дуулах нь аргагүй. Энэ бүхэн гагцхүү мөнгөтэй л холбоотой зүйл.  Тэд шинэ дуу зохиох гэж 2-3 жил нүднэ. Гэтэл банкнаас 100 сая төгрөгийн зээл авчихсан хүн энэ хугацаанд дампуурна биз дээ. Үүний оронд хялбар аргаар мөнгө олсон нь дээр гэж үзэх болсон. Ард түмэн хэрэглэгчид. Тэднийг ийм жижигхэн юмаар аргалж, хуучин дуу сонсгоод байвал улам бүр “үхээд” эхэлнэ. Өөрөө дуугаа зохиож, хөгжмөө тоглоод л шударга амьдар л даа, ядаж. Хүн ядуу байж болно, оюун санаагаа хоосон байлгаж болохгүй. Нэг их бух бенц унасан баян хүн яваад л байдаг, толгойг нь нээгээд үзэхээр өлсгөлөнд нэрвэгдсэн байвал өрөвдмөөр биз дээ. 
-Баахан уран бүтээл ярьчихлаа, одоо хувийн амьдралынхаа тухай яриач?

-Надад эхнэр, охин, хүү гээд л бүх юм байна. Үүнээс илүү эхнэр маань гурван гуталтай,  хоёр янзын машинтай энэ тэр гэж яриад яахав дээ.(инээв)
-Хүүхдүүд тань урлагийн чиглэлээр сонирхож байна уу?
-Энийг би мэдэхгүй, тэнгэр л мэднэ. 

-Гэхдээ та ажигласан л биз дээ?
-Ажигласаан. Хүү ммаань “Натур саундс” дуулаачийн дамжаанд суралцдаг юм. Хүүхдэдээ хайртай бол юу хүсч байгааг нь өг гэдэг шүү дээ. Гэхдээ хар тамхи өгөхийг хэлж байгаа юм биш. Ямар мэргэжил, юунд сонирхож байгааг нь мэдээд жаахан ч гэсэн дэмжээд өгчих хэрэгтэй. Одоо есдүгээр ангид суралцдаг хүү маань дуучин Д.Болдын улан фен. Зураг, цомог, сонины хайчилбар гээд л бараг монголд байхгүй цуглуулгатай шүү. Өөрөө сэтгүүлзүйг их сонирхоод байгаа юм. Урлагийн хүний зовлон жаргалыг ойлгохыг хүсвэл тогоонд нь чанагдаж, шарагдаж, түлэгдээд хөө болж гарч ирээд үнс болж хаягдаж үзэх хэрэгтэй. Заавал мандан бадарч, ассан гал шиг дүрэлзэж явах албагүй шүү дээ. Хүн алдаж байж л амжилтад хүрдэг юм.  Өнөөдөр хэдэн сая төгрөг олж байгаадаа эрдэх бус алдаа дутагдлаа харьцуулж, хүн чанараа гээхгүй явах хэрэгтэй гэсэн үг. Урлагийн хүн болоход аз, гоо үзэсгэлэн, авьяас билэг, хөдөлмөр байх ёстой. Эднээс нэг нь л байхгүй болчихвол хэцүү. 
                                                                                                                                                       -Өмнө нь гурван ч удаа тоглолт хийсэн гэсэн. Дахиад тоглолт хийх талаар бодож байв уу?

-Бодолгүй яахав. Би нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзэлсэн хүн. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дууг Цогтдэлгэрээс илүү гойд дуулдаг хүн байвал би бүх юмаа өгөөд явуулна. Хүнд тийм “хоншоор” байх хэрэгтэй ш дээ. Хэчнээн авьяастай хүүхэд байлаа ч минйи өмнө мянган удаа дуулаад ч над шиг болж чадахгүй. Яагаад гэвэл, хамтлагийн маань уран бүтээл мэргэжлийн түвшинд хийгдсэн учраас тэр. Зүгээр нэг уран сайханч хүүхэд,  хамтлаг энэ тэр аваад дуулж чадахгүй. Нэг л хөг эгшгийг нь буруу тогловол  мөн чанар нь алдагдчихна. Одоо ч тэгээд цагаандаа гарч дээ. Хүний юмыг улайм цайм хулгайлж, бүр дээрэмчин аятай аашилдаг болж.

 Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
jaoiopmser Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ÐÐ»ÑƒÑˆÑ‚Ð°Ð¾Ñ Ð¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°Ðµ тся бошки в Мезени ЗакладкР¸ LSD в Ð¡Ð¾Ñ€Ð¾Ñ‡Ð¸Ð½Ñ ÐºÐµ Вязьма купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Кокаин Супер КачествР° [Ecuador] ÐÐ¼Ð¸Ñ‚Ñ€Ð¸Ð¿Ñ ‚илин по рецепту или нет купить ТрамадоР» СлавгорР¾Ð´ ЗакладкР¸ россыпь в АлексанР´Ñ€Ð¾Ð²ÑÐº-сÐ
IP:5.8.47.219  2018-09-12 14:47:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.