Хар тамхины хэргээр Хятадад баригдсан Г.Эрдэнэчимэг гэгч хэн бэ?

2008/12/04
Share |
Хүмүүс:
Хар тамхины хэргээр Хятадад баригдсан Г.Эрдэнэчимэг гэгч хэн бэ?

Манай агентлагийн Бээжинд суугаа сурвалжлагч Ц.Сүрэнжаваас дахиад л Монгол Улсын иргэн БНХАУ-ын нутагт хар тамхины хэргээр баривчлагдаад байгаа тухай мэдээ ирснийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Монгол Улсын иргэн 1983 онд төрсөн Г.Эрдэнэчимэг гэгч нь Хятадын Юннан мужын Кунмин хотод нэг кг хар тамхи биедээ авч яваад баригдаж орон нутгийн цагдаагийн газрын түр хорих байранд саатуулагдаад байгаа юм байна.

БНХАУ-ын хуулиар 50 граммаас дээш хар тамхи биедээ авч явсан тохиолдолд цаазаар авах ял сонсдог. Тэгэхээр хар тамхины хэргээр манай хоёр иргэн БНХАУ-д цаазын ял сонсох болоод байна. БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Урумчи хотын анхан шатны шүүхээс цаазаар авах ял сонссон Ж.Дамдингийн тухай дуулиан шуугиан намдаагүй байхад ийм хэрэг дахин давтагдасан нь туйлын харамсалтай. Гэхдээ Ж.Дамдин хятадын баруун хойт хэсэг буюу Киргизтэй хиллэлдэг Шинжаан Уйгарын өөртөө засах оронд хар тамхины хэргээр баривчлагдсан бол Г.Эрдэнэчимэг баруун урд хэсэг буюу ази, номхон далайн орнууд, Вьетнам, Лаос Бирм улсуудтай хилэлдэг мужид баривчлагдсан. Энэ утгаараа дээрх улсуудаас БНХАУ-ын нутаг уруу эсвэл БНХАУ-аас дээрх улсууд уруу хар тамхи зөөвөрлөж явсан байх магадлалтай хэмээн албаны хүмүүс таамаглаж байгаа ажээ. Бид Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д. Ганхуягаас энэ талаар асуухад

-Одоогоор энэ талаар бидэнд тодорхой мэдээ ирээгүй байна. Аль аймгийн иргэн болох гэх мэт тодорхой мэдээллүүдийг хятадын тал манайд нот бичгээр ирүүлнэ хэмээн өгүүлсэн юм. Албаны эх сурвалжаас авсан мэдээгээр Монгол Улсад 1983 онд төрсөн Галсан овогтой Эрдэнэчимэг гэгч эмэгтэй хүн ердөө хоёрхон байдаг ажээ. Нэг нь 1983 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн. Увс аймгийн Давст сумын харьяат ажээ. Төв аймгийн Баянхангай суманд амьдарч байгаад 2008 онд гэрлэж Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд шилжин ирсэн байна.

Нөгөөх нь 1983 оны гуравдугаар сарын 12-нд төрсөн бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд хотын харьяат ажээ. Тэрээр нэг хүүхэдтэй юм байна. Одоогоор хар тамхины хэргээр БНХАУ-д баривчлагдаад байгаа Г.Эрдэнэчимэгийн ар гэрийнхэн тодроогүй байгаа талаар ГХЯ-ны Консулын газрынхан ярьж байна. Иймд түүний ар гэрийнхэн ГХЯ-ны Консулын газарт цаг алдалгүй хандах шаардлагатай байгаа ажээ. Хар тамхины хэргээр өмнө нь хятадад баригдаж, цаазаар авахуулах ял сонссон Ж.Дамдинг ялтан солилцооны шугамаар шилжүүлэн авах боломжыг манай ГХЯ болон Хүний эрхийн байгууллгууд эрэлхийлж байгаа ажээ. Бид энэ талаархи шинэ мэдээллийг цаашид цаг алдалгүй уншигч та бүхэнд мэдээлж байх болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mkztiulh gxcjIJeyxrnhrstuvg, [url=http://lylezfjswtof.com/] lylezfjswtof[/url], [link=http://htopobluqvoj.com/ ]htopobluqvoj[/link], http://vfsmsunnapzq.com/
IP:46.161.9.32  2016-10-14 07:27:17
asKesvyjgev tadalafil usa Nolvadex
IP:46.161.9.20  2016-12-23 05:45:01
Brooks I”m sorry, she”sprice bimatoprostOne last time, a huge political star tries to prove she’s a real political candidate in something more than a video, and not just in 140 characters or less.
IP:188.143.232.72  2016-12-28 18:49:33
Isabel Where”s the postbox? aciclovir suspension precio mexicoPiero Tiano, a biologist with the Italian Institute for the Conservation and Preservation of Cultural Heritage told euronews how it works: “Inside this mix, bacteria starts to develop; they basically grow in number
IP:188.143.232.72  2016-12-28 18:52:54
Timothynuank atenolol no prescription Generic Yasmin example ampicillin online augmentin no script effexor online
IP:46.161.9.20  2017-01-05 08:04:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.