Дөрвөн хүн автын ослоор нас барлаа

2008/12/05
Share |
Хүмүүс:
Дөрвөн хүн автын ослоор нас барлаа

2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өглөө 07.30 цагийн үед Налайх дүүргээс Улаанбаатар хот орох замд зам тээврийн ноцтой гэмт хэрэг гарлаа. Хэргийн улмаас дөрвөн хүн нас барж, нэг хүн эмнэлэгт хүргэгджээ. Налайх-Улаанбаатарын чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг 99-90 НАА дугаартай том оврын автобус 96-82 УБЦ дугаартай “Эксель” маркийн машинтай мөргөлдсөн байна. Хэргийн газарт очиход, “Эксель” маркийн авто машинд дөрвөн хүн суудал дээрээ нас барсан байдалтай байсан бөгөөд том оврын автобус мөн эсрэг урсгалд орсон байдалтай байв. “Эксель” маркийн авто машинд таван хүн сууж явсны нэг нь амьд үлдсэн бөгөөд тэрээр эмнэлэгт хүргэгджээ. Автобусанд арав гаруй зорчигч сууж явсан байна. Автобусны зорчигчдоос бэртэж гэмтсэн хүн байхгүй гэнэ. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын харъяа Зам тээврийн хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад дээрх хоёр машины жолоочийн хэн нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгийг тогтоох юм. Харин шүүх гэм буруутай этгээдийг тогтооно.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Төмөр замын 384 дүгээр гарам дээр “Kia Frontier Bongo” маркийн 30-12 УБЕ дугаарын авто машин ачааны галт тэрэгтэй  мөргөлдөж, “Kia Frontier Bongo” машины жолооч, 44 настай Г нас баржээ. Энэ хэрэг 2008 оны арванхоёрдугаар сарын 1-ний 22.45 цагт гарсан байна. Хэрэг гарсан шалтгааныг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 Эх сурвалж: ЗЦГазар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.