Хоёр өдөрт 300 гаруй жолоочийн улсын дугаарыг хураажээ

2008/12/05
Share |
Хүмүүс:
Хоёр өдөрт 300 гаруй жолоочийн улсын дугаарыг хураажээ

Замын цагдаагийн газраас өчигдөр замын түгжрэлийг багасгахаар зохион байгуулж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Тус газрын даргын 150 тоот тушаалыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлж байгаа билээ. Уг тушаалд замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйл заалт буюу, түр болон удаан зогсохыг хориглосон зам, зорчих хэсэгт зогсож тээврийн хэрэгслээ эзэнгүй орхиж бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн жолоочийн зөрчлийг шийдвэрлэхийн тулд улсын дугаарыг хураан захиргааны хариуцлага ногдуулсны дараа буцаан олгож байхаар тусгасан юм.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 215 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд өдөр бүр хаа сайгүй үүсэх замын түгжрэл нийслэлчүүдийг бухимдуулж байдаг. Харин түгжрэл нь замын зохион байгуулалт, гэрлэн дохионы доголдол, тэмдэг, тэмдэглэгээний хангалтгүй байдлаас гадна жолооч нарын хувийн соёл, харилцаатай ихээхэн холбоотой байсаар байна. Тиймээс Замын цагдаагийн газраас жолооч нар шүүмжлэлтэй хандахаа сайн мэдэхээс биш соёлтой оролцох тухайгаа мэддэггүй хэмээж байлаа.

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 100 орчим их, бага хэмжээний осол гарч байгаа аж. Харин энэхүү тушаалаар Замын хөдөлгөөний аюулгүй байдаын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа эсэхэд замын цагдаагийн албан хаагчдаас хяналт тавьж хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Цагдаагийн байгууллагын тухай хууль, захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулж байгаа юм. Тушаал мөрдөж ажилласан хоёр өдөрт нийтдээ 300 гаруй жолооч түр буюу удаан зогсохыг хориглосон газар бусдын хөдөлгөөнд саад учруулан зөрчил гаргажээ.

Энэ тохиолдолд улсын дугаарыг нь түр хурааж 10.000 төгрөгөөр торгох буюу хоёр жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасах захиргааны шийтгэл ногдуулсны дараа улсын дугаарын тэмдгийг буцаан олгох арга хэмжээг авч байна. Мөн Замын цагдаагийн газрын даргын бүрэн бус техникийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай 151 тоот тушаалаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн стандартын шаардлага хангасан эсэхэд Замын цагдаагийн албан хаагчид хяналт тавьж зөрчилтэй тээврийн хэрэгслийг журамлан, улсын дугаарын тэмдгийг, тээврийн хэрэгслийн хамт хурааж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд стандартын шаардлага хангаагүй, бүрэн бус тээврийн хэрэгслийг техникийн оношлогоонд үнэ төлбөргүй оруулжтэнцэхгүй гэсэн дүгнэлт гарвал тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох юм байна.

Мөн улсын бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Эдгээр ажлуудыг Замын цагдаагийн газраас замын түгжрэлийг багасгах, осол эндэгдлийг бууруулах зорилгоор зохйон байгуулж байгаа бөгөөд зургаан сарын дотор техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл цөөрч цэгцэрнэ гэж үзэж байна. Харин Замын цагдаагийн газраас цаашид замын түгжрэлийг бууруулах зорилгоор Солонгосын хөрөнгө оруулалтаар 46 замын уулзварыг хяналтын систем, гэрлэн дохиотой болгох аж

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Wesley A book of First Class stamps lopressor 12.5 mg tablets qmobileMore that 460 exhibitors are expected to attend the event, which is made possible through a partnership between the nation’s Ministry of Tourism, Industry and Commerce, GO-INVEST and the private sector firms. buy prozac online cheapFed Chairman Ben Bernanke said last month that the central bank was likely to start curtailing the bond purchases later this year and would probably bring them to a complete halt by the middle of 2014, if the economy progressed as expected. nizagara tablets indiaRex Ryan guaranteed a Super Bowl, which didn’t work out too well. John Tortorella, recently fired, wouldn’t let anybody step on the Rangers’ sacred logo on the carpet and posted this phrase in the training center: “Everyone wants to win. Not everyone is willing to prepare to win.” cost of aciphex in canadaThe play turned out to be far more costly for St. Louis as Beltran slammed into the wall and suffered a right rib contusion, forcing him from the game and sending him to a local hospital. X-rays and a CT scan were negative, leaving Beltran questionable for Game 2. does 10mg of lexapro cause weight gain illnessAssistant Chief Constable for Leicestershire Police Roger Bannister said: ”While we are investigating links between the two crimes there is absolutely no evidence to suggest those who died in the fire, or indeed anyone else who lives in that property, was involved in the assault in Kent Street.
IP:5.188.211.24  2017-05-31 05:06:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.