Ясны заргач эр

2008/12/05
Share |
Хүмүүс: С Эрдэнэ | 
Ясны заргач эр

Нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнэд ийм нэр өгвөл зохих болотой. Тэртээ Цагаан морин жилд болсон ардчилсан хувьсгалаас эхлэн Ардчилсан намд үнэнчээр зүтгэж ирсэн түүнд УИХ-ын гишүүний зөөлөн сэнтий хэтэрхий холдоод байдаг нь нууц биш. Дөрвөн ч удаагийн сонгуульд оролцоод бүдэрсэн түүнийг уг нь Баянгол дүүргийнхэн дэмжээд байдаг ч ахиц гарсангүй. Энэ жилийн сонгуулиар мөн л ялж чадаагүй ч шат шатны шүүхээр дамжин зарга үүсгэж явна. Эцэс сүүлд нь сонгууль будлиантуулсан хэмээн 5 жилийн ял сонсдогийн даваан дээр хэрэг нь мөрдөн байцаалтанд дахин буцлаа. Эцсээ хүртэл заргалдана даа хэмээн ярьж яваа С.Эрдэнийг ясны заргач гэхгүй бол өөр хэн гэж тодорхойлохов дээ.       

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.