МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд хэн суух вэ?

2008/12/05
Share |
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд хэн суух вэ?

Орон нутгийн сонгуулийн дүнг хүлээж байсан МАХН-ынхан энэ сарын дундуур бага хурлаа хийхээр бэлтгэлээ базааж байна. Ах намынхан энэ хурлаараа эзэнгүй байгаа ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа эзэнтэй болгох юм. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь тун чиг шийдэмгий, намынхаа амьдралыг сайн мэддэг, олон нийтэд намын үйл ажиллагааг хүргэж чаддаг, эвлэрүүлэгч, зохион байгуулагч, өөрийн гэсэн хүрээлэлтэй, намын залуу халааг төлөөлж чадах гээд олон шалгууртай байх юм. Одоогийн байдлаар ерөнхий нарийн бичгийэн даргад Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Байгаль орчны сайд асан У.Барсболд, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх нарын нэр хамгийн хүчтэйгээр яригдаж байгаа.


Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Намын ерөнхий нарийн бичгийн даргын ажилыг миний бие хүлээж авлаа гэхэд орон байраа шатаалгаад талын нэг тараад явчихсан гишүүдээ цуглуулна гэвэл миний бие ч , нас ч гүйцэхгүй биз дээ гэж хэлсэн сурагтай. Тэгэхээр экс ерөнхийлөгч маань өөрийн хүслээр нэрээ татах магадлалтай байна. Дараагийн хүн болох У.Барсболдод ерөнхий сайд С.Баяр ихээхэн найдлага тавьдаг бага хурлын гишүүд найдвар тавих нь юу л бол доо. Өмнө нь ерөнхий сайд С.Баяр түүнийг намын 25-р хурлаар нарийн бичгийн даргад зүтгүүлэхэд маш бага санал авч нүүрийг нь улалзуулсан гэдэг.


Харин У.Хүрэлсүхийн хувьд казиногийн хэрэгт холбогдсоноос болж арай л бүгд найрамдахаа уншуулалгүйхэн шиг салсан. АТГ түүнийг буруугүйг нотолсоноос хойш улстөрд дахин хүчтэй гарч ирж байгаа түүнийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын шалгуурт хамгийн их нийцэж байгаа хүн гэж үзэж байна.

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
i love pron BzoVrp I value the blog article.Thanks Again. Really Cool.
IP:89.28.10.242  2018-12-21 16:18:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.