Хулхин дээр цэцэг ургуулагч

2008/12/08
Share |
Хүмүүс: Лу Гантөмөр | 
Хулхин дээр цэцэг ургуулагч

Ард түмний мөнгийн хэмнэе гэсээр байгаад УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларч дөнгөсөн Лу.Гантөмөрийн үнэн дүр төрх сүүлийн үед илэрч эхэллээ. “Ард түмний мөнгийг УИХ-ын гишүүдийн шатахуун их зарцуулдаг том том жипүүд үрэн таран хийж байна. Тиймээс төрийн албанд жип машин хэрэглүүлэхийг болъё” гэсээр байгаад ажил хэрэг болгож дөнгөсөн хүн нь Лу.Гантөмөр гишүүн. Тэр ч бүү хэл би унадаг дугуйгаар ажилдаа явж байна гэж хүртэл ард түмнийг уяруулаад авсан нэгэн. Гэтэл энэ нь түүний сонгуулийн үеэр хийсэн шоу байсан бололтой. Ард түмний мөнгийг хамгийн их хайрладаг гэсэн нэртэй Лу.Гантөмөр гишүүн өдгөө албандаа жип машин унахын зэрэгцээ шатахуун хүрэхгүй байна гэсэн гомдолыг УИХ-ын тамгын газарт удаа дараа тавиад байгаа гэнэ. Нэгэнт УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд суусан хойно яаж ч аашилсан яахав гэсэн байдалтай Лу.Гантөмөр мэтийн хулхи гишүүдийн гишүүний эрхийг нь цуцалдаг хуультай болмоор юм.

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.