Хүмүүс: Рагчаа | Г Өсөхбаяр | |
Тэртээ 1998 онд ард түмэн, төр засгийнхаа дэмжлэгтэйгээр баригдаж ашиглалтанд орж байсан Монгол бөхийн өргөө энэ өдрүүдэд 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монгол бөхийн өргөөний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болж өнгөрлөө. Энэхүү барилдаанд хүчит 480 улс аймаг цэргийн цолтой бөхчүүд барилдсанаас Улсын заан Д.Рагчаа түрүүлж, Далай аварга Г.Өсөхбаяр үзүүрлэлээ. Энэ дашрамд дурьдахад Далай аварга Г.Өсөхбаяр 10 жилийн өмнө Монгол бөхийн өргөө ашиглалтанд орсоны баярын хүчит бөхийн барилдаанд улсын заан цолтой байхдаа мөн л үзүүрлэж байсан түүхтэй.
Эх сурвалж: Factnews.mn