Найруулагч Л.Эрдэнбулган `Үхэж үл болно` киноныхоо 2,3-р ангийнхаа бэлтгэл ажилд оржээ

2008/12/08
Share |
Хүмүүс: Б Эрдэнэбулган | 
Найруулагч Л.Эрдэнбулган `Үхэж үл болно` киноныхоо 2,3-р ангийнхаа бэлтгэл ажилд оржээ

Хэдэн жил дарааллан дуншиж хэл амны бай болж байсан Л.Эрдэнбулганы найруулсан “Үхэж үл болно Чингис хаан” кино дэлгэцэнд гарсаар даруй дөрвөн сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд “Үхэж үл болно” киноны үзэгчид нэмэгдсэн үү гэхээс хорогдоогүй. Киноны бүхий л уран бүтээлчид эхнээс нь дуустал заавал бүтээнэ дээ гэсэн дүүрэн эрмэлзэл нэгэн сэтгэлтэй байснаас энэ кино амжилттай бүтжээ. Гэхдээ л мөнгөөр дутсан гачигдсан зүйл ажиглагдаж байсан. Японы Кадакова, Оросын Бодров хоёр шиг 30 тэрбумаар цацсан биш дээ. Нэг тэрбум 400 сая төгрөгөөр бүтсэн кино шүү дээ. Энэ кино цаашдаа бүтээгдэх кинонд үүнээс муу кино хийж болохгүй гэсэн хэмжүүр болж чаджээ. Ямартаа ч олон арван үзэгч, урлагийг дэмжигч хүмүүсийн санал санаачлагаар “Чингис хаан” кино группийнхэн киноныхоо 2, 3-р ангиудыг хийхээр болж байгаа гэсэн таатай мэдээг уншигчиддаа дуулгая. Гэхдээ энэ киног өмнөх шигээ ард түмний хандиваар хийхийг төвдөхгүй гэдгээ кино группийнхэн хэлнэ лээ.

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.