АНУ-Д БЕНЗИНИЙ ҮНЭ НАВС УНАЖ БАЙНА

2008/12/10
Share |
Хүмүүс:
АНУ-Д БЕНЗИНИЙ ҮНЭ НАВС УНАЖ БАЙНА

НЬЮ-ЙОРК. АНУ-д бензиний жижиглэнгийн үнэ навс унаж байна. Энэ үнэ сүүлийн хоёр долоо хоногт бас 22 центээр буурч, улс орны хэмжээнд нэг галлон /3,78 литр/ нь 1,75 доллар байлаа. Энэ нь өнгөрсөн долоодугаар сарын 11-нд АНУ-д нэг галлон шатахууны үнэ хамгийн их буюу 4,11 доллар байснаа 2,36 доллар болж буурлаа гэсэн хэрэг юм. АНУ-д бензиний үнэ хямдарч буй нь нефтийн өртөг багасч байгаатай холбоотойгоос гадна санхүүгийн хямралаас юуны өмнө үүдэлтэй юм гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоо нефтийн үнэ нэг торх нь 40,81 доллар байгаа нь сүүлййн дөрвөн жилийн хамгийн бага нь болж байгааг шинжээчид сануулж байна. Эдийн засгийн байдал дордож байгаагаас түүхий эд, эрчим хүч агуулагчийн эрэлт улам буурахад хүрч, ингэснээр нефть болон нефтийн бүтээгдэхүүний үнийг унагана гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.