Монгол банк Анод банкны үйл ажиллагааг өөрийн хяналтандаа авлаа

2008/12/10
Share |
Хүмүүс:
Монгол банк Анод банкны үйл ажиллагааг өөрийн хяналтандаа авлаа

Монголбанкнаас Анод банкны үйл ажиллагаанд хийсэн ээлжит шалгалтаар Анод банкны зохистой удирдлагын зарчим алдагдсан, харилцах хадгаламжийн мөнгө харьцангуй их хэмжээтэй гадагшилсан, зээл ялангуяа банкны удирдлага гол хувьцаа эзэмшигч нарт холбогдох зээлийн багцын эргэн төлөлт удааширч, зээлийн чанар муудсан зэрэг зөрчлүүд илэрчээ. Түүнчлэн  Анод банкны удирдлага их хэмжээний авлагыг төв банкинд үнэн зөвөөр мэдээлэлгүй нуун дарагдуулж байсан байна.

Эдгээр  нөхцөл байдлаас шалтгаалан харилцагчийн анхны шаардлагаар төлбөр тооцоог гүйцэтгэж чадахгүйд хүрч, мөн зээлийн чанар муудсанаар тус банкны өөрийн хөрөнгө алдагдсаныг Монголбанк тогтоосон тул Монголбанкнаас хуулинд заасан эрхийнхээ дагуу Анод банкны үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн өөрийн хяналтандаа бүрэн авлаа. Ингэснээр тус банкинд өөрийн бүрэн эрхт төлөөлөгчийг томилсноо мэдэгдлээ. Ийнхүү бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор Анод банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг сайжруулах, хадгаламж эзэшигчдийн мөнгөний баталгаатай байдлыг хангах арга хэмжээг авах ажээ. Энэ ажлын хүрээнд актив, пассив хөрөнгийг хяналтанд бүртгэн авах ажлыг гурав хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх гэнэ. Тиймээс энэхүү бүртгэн авах үйл ажиллагааг 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл явуулахаа Монголбанкнаас мэдээллээ.

Энэхүү мэдээлэл урьдчилсан байдлаар тархаснаас болж тус банкны харилцагчдын дунд үймээн, сандрал үүсч, үймээн шуугиан дэгдээх байдал гарах болжээ. Тиймээс Монголбанкнаас үйл ажиллагааг нь албан ёсоор хяналтандаа авч, зээлийн эргэн төлөлт болон хадгаламжийг буцаан олгох үйл ажиллагаанд анхаарал тавин ажиллах болсноо мэдэгдэж, сандрах хэрэггүй, харин хамтран ажиллах нь зүйтэй юм гэсэн саналыг тавьлаа.

Тус банкинд сүүлийн хоёр жилд Монголбанкнаас таван удаагийн шалгалтыг хийсэн байна. Одоогоор Анод банкны зээлийн хэмжээ 180 тэрбум төгрөг, харин хадгаламжийн хэмжээ нь 145 тэрбум төгрөг ажээ. Энэ байдал зээл эзэмшигчдэд сайнаар эргэх үү гэсэн сэтгүүлчийн асуултанд Монголбанкны захирал А.Батсүх:

-Бид эргэн төлөлтөнд онцгой анхаарна. Ийм байдал үүсэхгүй. Үүсгэхгүйн тулд төр байдаг хэмээн хатуу мэдэгдлээ. Мөн Анод банкнаас бусад арилжааны банкнуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг ч мэдээллээ

Эх сурвалж: gogo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.