Гүндалай эрийн цээнд хүрчээ

2008/12/11
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Гүндалай эрийн цээнд хүрчээ

Парламентад бие дааж нэр дэвшин сонгогдоод амжилтад хүрсэн түшээдийн загалмайлсан эцэг нь гэж өөрийгөө өргөмжилдөг Гүндалай улс төрд байсхийгээд л ганцаарчилсан тоглолт хийдгээрээ алдартай нэгэн. Авлигатай тэмцэх газарт эрүү үүсгэгдэн шалгагдаж "Ганц худаг"-руу явах дөхөв. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хуваарилагдсан жийпийг фургон болгодог шидтэй нэгэн байсан аж. Хөвсгөлөөс хамтдаа нэг намаас хөтлөлцөн УИХ-д орж ирсэн Сэдваанчигыг батлан даагчаараа авчихаад гадаад руу зугаалаад явчихдаг нэгэн. Харин ангидаа хамгийн хөдөлгөөнтэй, бас хэл ам нь гүйцэгдэггүй гишүүн Л.Гүндалай сүүлийн үед тунчиг томоотой болон төрөл арилжсан мэт болсон нь олны гайхшралыг төрүүлж байна. Энэ нь тэрээр өнгөрсөн 11-р сарын 12-нд 45 нас хүрч нас биенд хүрсэнтэй холбоотой гэнэ. Эрийн цээнд хүрсэнээ намынхандаа сэм сэмхэн зарлан сүрхий томоожсон түүний төрөл арилжсан мэт болсон нь нарийн утга учиртай аж. 2009 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаатай Гүндалай гишүүн ийнхүү төрөл арилжсан аж. АТН-аа тараан АН-д элссэн түүнийг нам нь ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй бол АН-аас гараад бие дааж нэр дэвших бодолтой байгаа гэнэ лээ. Байнга л ганцаарчилсан тоглолт хийж байдаг Гүндалайгийн шоу үргэлжилсээр байна

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Купить методон в Йошкар-о
IP:141.101.132.235  2018-03-05 02:01:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.