Хөтлөгч Дорждэрэм Казакийн ард түмний дуу хойлой болно

2008/12/12
Share |
Хүмүүс:
Хөтлөгч Дорждэрэм Казакийн ард түмний дуу хойлой болно

МҮОНРТ-ийн “Найм дахь аялгуу” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ олны танил болсон Дорждэрэм “Залуус” шоу группээ байгуулсанаасаа хойш хөдөө орон нутагт хийх урлагийн оддын тоглолтыг зохион байгуулдагаараа алдаршаад байгаа билээ. Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн Монгол орноо тойрон аялан тоглоод ирсэн “Тэнгэрийн бүсгүй” тоглолтын ерөнхий продюссерээр ажилласан Дорждэрэмийг манай улсын хамгийн баруун хязгаар Баян-Өлгий аймагт очиход нь нутгийн ард түмэн их л халуун дотноор хүлээн авсан гэнэ. Хол бас бартаа ихтэй замтай хэмээн урлагийнхан тэр болгон баруун аймаг тэр дундаа хэл соёл ондоо гэдэг утгаараа Баян-Өлгий аймагт очдоггүй бол продюссэр Дорждэрэм л дуучдыг нутагт нь аваачдаг болохоор ч тэрүү Өлгийчүүд түүнийг нутгийн хүүгээсээ дутахгүй хүлээж аван дайлж цайлаад мордуулдаг болжээ. Үе улиран уламжлагдан ирсэн домбор хөгжим бэлэглэн дахин ирэхийн ерөөл тавин үлдсэн Өлгийчүүдийн сайхан сэтгэлийг хүндэтгэсэн хөтлөгч залуу маань ч гэсэн Казакийн ард түмний төлөө чадах бүхнээ хийнэ гэж амласан гэнэ лээ

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.