Дархан цаазат Богд хан ууланд газар авсан томчуудын эрхэнд халдахаар зэхэж байна

2008/12/12
Share |
Хүмүүс:
Дархан цаазат Богд хан ууланд газар авсан томчуудын эрхэнд халдахаар зэхэж байна

Дархан цаазат Богд хан ууланд газар авна мөнгөтэй, эрх дархай хүмүүсийн ажил болсоор олон он жилийг үдэж байгаа ч үүнийг шалгадаг хянадаг байгууллага гэж байдаггүйгээс өнөөдөр дархан цаазат гэдэг үг утгаа алдаж хэн дуртай нь газар хатгаж, байшин барьсаар энэ уул жинхэнээсээ бизнесийн талбар болоод буй. Өөрөөр хэлбэл цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн өнөөдөр ямар нэгэн аргаар газар эзэмших эрхээ авчихсан байхад 50 жилийн дараа төр хэрхэн өөрчлөгдөж түмэн олон энэ хэвээрээ байх ч уу үгүй ч уу гэдэг асуудал яригдах нь тодорхой. Энэ ч үүднээс уг газрыг олгодог сайд нь өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд дархан цаазтай ууланд алга дарам газар үлдээхгүйгээр олгож хэн намайг хэлж нохойг хэн саахав гэж буруу юу байхав. Хамгийн гол нь дархан цаазтай ууланд газар эзэмших эрх өгсөн мөртлөө ардаас нь тавих хяналт шалгалт байдаггүй төрийн гажиг тогтолцооноос болж шударга бус байдал нийгэмд нүүрлэх болсонтой шинэ засгийн газар УИХ тууштай тэмцэхээр амлаад байна. Төсөв хэлэлцэж дууссаны дараа дархан цаазтай ууланд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт орж хэний нэртэй ямар өмч хөрөнгө хаа хаа байгааг олон нийтэд зарлахаар болоон байна

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.