УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаа: Манай хүний амьдралынх нь утга учир улстөр мэт байдаг

2008/12/12
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаа: Манай хүний амьдралынх нь утга учир улстөр мэт байдаг

-Та хоёр анх хэрхэн танилцсан бэ?
-Би 1983 онд Украйнд суралцахаар очсон. Тэндхийн сургуульд соёлын ажилтан, сэтгүүлчийн мэргэжлээр монголчууд суралцдаг байлаа. Улс тунхагласны ойн баяраар шинэ ирсэн оюутнуудын танилцах үдэшлэг зохиогдож, үдэшлэгийг нэг намхан бор залуу хөтөлж байв. Соёлын ангид суралцдаг болохоороо хөгжимддөг, дуулдаг, шүлэг уншдаг төрөл бүрийн авьяастай залуу байсан. Тэр үдэшлэг дээр л анх танилцсан даа.

-Та хоёр тэгэхээр оюутан байхдаа гэрлэсэн байх нээ?
-Тэгсэн. 1985 оны 8-р сард оюутны амралтаар Монголдоо ирээд хуримын ордонд батлуулж гэр бүл болсон..

-Нөхрийн чинь чухам юун таалагдсан бол?
-Бүх талаараа л таалагдсан байх. Нүүрэмгий маягийн ямар ч хүнтэй илэн далангүй ярьчихдаг, шүлэг бичдэг ер нь тусархаг сайн л залуу байсан даа.

-Оюутан ахуй цагаан дурдатгал зөндөө л биз дээ?
-Анхныхаа хүүг Львовт сурч байхдаа төрүүлсэн болохоор бид хоёр их баярлаж явдаг. Хэзээ нэгэн цагт гэр бүлээрээ энэ хотдоо очно гэж боддог.

-Нөхөр тань их хэцүү байх үед Ардчиллын төлөө тэмцэж, жагсаал цуглаан, өлсгөлөн гээд л явж байлаа. Тэр үед өөрт чинь санаа зовох, айх үе бишгүй л гарч байсан байх даа?
-Бид хоёр 1988 онд сургуулиа төгсч ирээд нөхөр маань “Улаан-Од” сонинд сэтгүүлчээр, би Геологийн төв лабораторид инженерээр ажилласан. 1989 онд 2 дахь хүү маань төрсөн. 12-р сараас эхлэн ардчилал шинэчлэлийн төлөө тэмцэл явагдаж, нөхөр маань түүнд идэвхтэй оролцох болж шөнө дөл болтол гэртээ, ирдэггүй үе олон байдаг. Дэр үед би хүүгээ дөнгөж төрүүлчихээд байсан. Тухайн үедээ радио телевизээс өөр мэдээлэлгүй үе байсан. Энэ үед айж эмээх, сэтгэл зовох үе их байлаа. Манайх аавынхаа нэг өрөөнд амьдарч байв. Надтай хамт ажиллаж байсан ажлын газрын эгч нар маань ирж сэтгэл санааны дэм үзүүлж, зоригжуулж байсанд баярлаж явдаг.

-Нөхөр тань хэр халамжтай вэ?
-Ажил төрлийн байдлаасаа болоод зав зай тун бага. Урьд нь бол өрхийн тэргүүн ямар үүрэгтэй байдаг вэ тэр бүхнийг хэнээр ч хэлүүлэхгүй хийчихдэг. Ар гэр, ах дүү нартаа халамж тавьдаг. Ер нь манай хүн их өрөвчхөн сэтгэлтэй хүн шүү. Хүүхдүүдээ нэг их загнаад байдаггүй. “Өөрсдийн хүссэн бодсон юмаа хийж байг. Аяндаа томоожоод биеэ даагаад ирнэ” гэсэн зарчмыг л баримталдаг. Би бол хүүхдүүдээ зэмлэчих гээд байдаг юм.

-Амьдралын чинь хамгийн баярт үйл явдал?
-Анхныхаа хүүг төрүүлсэн тэр үйл явдал юм даа. Нөхөр маань хүү төрвөл Оргил гэж нэр өгнө гэж бодож байсан. Тэр нэрээ өгсөн. Бид хоёрт найз нар маань баяр хүргээд бидний сурч байсан тэр хотод багахан хэмжээний найр болж байлаа. Одоо амьдралд дутаад байх юмгүй баяр баясгалантай л байна.

-Танай нөхөр найман хүүтэй айлын отгон хүү гэсэн. Өөрөө отгон бэр нь болж таарна. Тэгэхээр нилээн хүндтэй бэр байх даа?
-Хадам ээж маань 75 настай. Эрдэнэтэд амьдардаг. Манай хүн ээждээ их эрх. Ээж нь ч их эрхлүүлнэ. Найман бэртэй. Одоо хүүхдийнх нь хүүхэд гэрлээд миний араас зөндөө олон бэртэй болсон. Миний хувьд гэвэл санасан бодсоноо өөрөө л хийх дуртай. Ер нь дураараа өссөн. Хадам ах нар маань миний үгийг хүлээж авдаг юмаа. Би хааяа гэхүү дээ дутагдалтай үед нь загначихна.

-Та хоёрт хааяа маргалдах зөрчилдөх зүйл гардаг л биз дээ?
-Гэр бүлд маргалдах зүйл байлгүй яахав. Сүүлийн үед манай хүн ажил төрлөөсөө болдог юмуу уймраа мартамхай болоод байгаа. Ийш тийшээ яваад ирэхдээ юмаа гээчихдэг нэг тийм зуршилтай болчихсон. Хувцсандаа жаахан хайнга ханддаг. Бид хоёрт өөр талаар маргалдаад байх юм гардаггүй.

-Нөхөр тань гадаад яваад ирэхдээ ямар бэлэг авчирдаг вэ?
-Янз бүрийн л бэлэг авчирч өгдөг. Сонирхуулж хэлэхэд надад зохиосон, таарсан хувцсыг их сайн тохируулж авдаг. Би ч өөртөө тохируулж чадахааргүй тийм хувцсыг өнгө зүс, хэмжээгий нь надад яг тохируулчихсан байдаг. Гоо зүйн таашаал, мэдрэмж сайтай их гярхай юм шиг байгаа юм. Бас хүүхдүүддээ үргэлж чихэр авчирч өгдөг.

-Нөхөр тань өндөр албан тушаалд очсоноор хувийн амьдралд чинь ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
-Сургууль төгсч гэр бүл болоод анх бага хурлынхны байранд ороод авсан эд хогшил маань хэвээрээ байгаа. Нэмэгдсэн юм цөөхөн дөө. Хотынхон яаж амьдарч байна, тэдний л нэг адил амьдарч байна. Би одоогоор ажил хийгээгүй болохоор нөхрийнхөө цалингаар амьдардаг. Амьдрал ахуйд гоц гойд өөрчлөлт гараад байсан юм алга. Манайх Улаанбаатарын жирийн л нэг айл.

-Танай нөхрийн хобби?
-Манай хүнд ер нь “улс төр” амьдралынх нь утга учир юм шиг байгаа юм. Зав зайтай үедээ ан хийх дуртай.

-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Ээж маань Сэлэнгэ, аав Увсынх. Одоо Улаанбаатарт амьдардаг.

-Өөрт чинь сэтгэл дундуур юмуу харамсаж явдаг зүйл бий юу?
-Манай нөхрийн үйл хэрэг үзэл бодлыг дэмждэг нэг хэсэг хүн байхад дэмждэггүй ч гэх юмуу эсэргүүцдэг, ойлгодоггүй янз бүрийн маягаар хэвлэл мэдээлэлд худлаа бичдэг, ярьдаг тийм хүмүүст л эмзэглэж явдаг. Аливаа юмыг баримттай бодитой л ярьж баймаар юм.

-Нэр хүнд бүхий эмэгтэйчүүдээс хэнийг хүндэлдэг вэ?
-Цогзолмаа гуайг. Энэ хүн бүх насаа урлагт зориулсан Монголын эгэл жирийн эх хүн.

-Ямар дуучны дуунд дуртай вэ?
-Дуучин Долгорын дуунд.

-Бүсгүй хүн гэж таны бодлоор…?
-Бүсгүйчүүдийн тухай эрт дээр үеэс эрдэмтэн мэргэдийн хэлсэн үг байдаг л даа. Миний бодлоор бол бүсгүй хүн, эр нөхөр, үр хүүхэддээ халамжтай, юманд хүлээцтэй ханддаг, өөрөө өөрийнхөө төлөө, амьдралынхаа төлөө тэмцэж чаддаг байх ёстой. Одоо манайд харж байхад олон хүүхэдтэй, ядуу дорой амьдралтай эмэгтэйчүүд олон байна. Тэдний зарим нь болж бүтээх гээд явж байхад тэтгэвэр тэтгэмж, өглөг хандив гуйгаад сууж байдаг нэг хэсэг байх юм. Тийм хүмүүсийг өөрсдийнхөө амьдралын үр шимээр амьдардаг байгаасай гэж боддог.

-Та нөхрийгөө харддаг уу?
-Хайртай бол хартай гэсэн үг байдаг. Хардаад сүйд болох ч юм юу байхав. Гэхдээ харамлаж явалгүй яахав.

-Ярилцлага өгсөнд тань баярлалаа

Эх сурвалж: Хос хун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Omtmgxnm amateur, party, https://www.google.nl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1kMLqFB1 L4f2kFPYWK1Tv6wr1S_Xpipd1 , https://www.google.it/mymaps/v iewer?usp=sharing&mid=1DTvvAwl HnpKjDscku3qWSa7OwBWdkOea , https://www.google.be/mymaps/v iewer?usp=sharing&mid=1hCEu2Fy oOveEZRUq4uYLCab8Ywa7I7Vf , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1gfbiiOl Z55cPNhGF40dhnJv8EDUMhLwL , https://www.google.no/mymaps/v iewer?usp=sharing&mid=1w2kc_lj wrkN6qGpxLuMlXvfKVOs8Bflz , https://www.google.dj/mymaps/v iewer?usp=sharing&mid=1-cI7YWb -RU24b1xb3qDnvSr8ifsBkSx7 , https://www.google.be/mymaps/v iewer?usp=sharing&mid=17w77Lm6 I8__pebe6vXo18XEH2Imd6Hr1 , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1-1YUkMz aNm1vZmeeY_5xSRR5nZNlIk90 , https://www.google.se/mymaps/v iewer?usp=sharing&mid=1OipOP5r iXV23AeqnhvyUcl8FwVGgkRBd , https://www.google.fr/mymaps/v iewer?usp=sharing&mid=14elJymt 9FF03SDXn2T9BI_WrsCee9lpi , https://www.google.dk/mymaps/v iewer?usp=sharing&mid=19PHNdAv b_VvEorRHBDYjgT-sPNdekzXO , https://www.google.jo/mymaps/v iewer?usp=sharing&mid=1PH-WjVP JiEGpYTA9r7ZR9sEycnuPN03j , https://www.google.co.il/mymap s/viewer?usp=sharing&mid=1j_OB t1sCW--hQg_OGE7FENfuVeRW9jk8 , https://www.google.it/mymaps/v iewer?usp=sharing&mid=1f7_m8OZ aVfXLIUYPjm-4P1_rEulIuTJf , https://www.google.dk/mymaps/v iewer?usp=sharing&mid=15PR0GVT qoWQc4sNDYXLNmcywQ6iVnJm- , https://www.google.kg/mymaps/v iewer?usp=sharing&mid=1p6pkxx8 4cE6ACpH3WvkgIyKaGibAWtTU , https://www.google.co.za/mymap s/viewer?usp=sharing&mid=1w5YT XPSGxbxclcYg23PuLeQK1q8j1dL- , https://www.google.no/mymaps/v iewer?usp=sharing&mid=1sp_Nr48 Kq2WiqVa0zVbXWJ521a3G3-WY , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1RFsyaOj HhZVKLxoC8JmOyR25pt1Psuzm , https://www.google.be/mymaps/v iewer?usp=sharing&mid=1jSTOW08 XFx7ct_YEfLUn0XN9bR62AQ0i , https://www.google.com.au/myma ps/viewer?usp=sharing&mid=17je ClBddTFxH700qltKENIVE4JTWHKdk , https://www.google.hr/mymaps/v iewer?usp=sharing&mid=1u5D24Fj wQDgEHUp3uy-Gnzt1i4m9zAIx , https://www.google.it/mymaps/v iewer?usp=sharing&mid=1PGnBEL_ eyIizh2j4m3Q9kfWGRwtoQt9U , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1FytdLw_ SkTAvTq2SNMm6yUaPQhwhFi8d , https://www.google.it/mymaps/v iewer?usp=sharing&mid=10j0WJkI G293e9-YtJ6nlj67X9PQ-oxO9 , https://www.google.be/mymaps/v iewer?usp=sharing&mid=1xYPxxvE nBdTdbrP4GAqBg-evdiOMwdhh , https://www.google.dk/mymaps/v iewer?usp=sharing&mid=1sHXlI4Y oDquOwzxIIzomjS-qTgKTTO2Y , https://www.google.se/mymaps/v iewer?usp=sharing&mid=1qHHFFqa jFLouQdpV7htF45c_jIbQwCoa , https://www.google.nl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1TiAFH-o ph1weInG0pWvw6BoBGIBgglCa , https://www.google.co.th/mymap s/viewer?usp=sharing&mid=104-8 d-CkbfBY0MFWFpzN07oeDV5ZJ9I4 , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=1EpKnrvo Y9aAVELZolUnFNbMi6gOE_qeT , https://www.google.se/mymaps/v iewer?usp=sharing&mid=1wIZxz45 yyLTtSaMcXojOF6baI5wpcj6M , https://www.google.kg/mymaps/v iewer?usp=sharing&mid=1JMQcHBr N1i8_RvnmJ2679hMuTsH5Npy4 , https://www.google.it/mymaps/v iewer?usp=sharing&mid=1S4BQjp- 9bMWO5rjAuKRiwBNQc_KBfZFF , https://www.google.rs/mymaps/v iewer?usp=sharing&mid=1Rfkysrl 2RRck_0zxQECnaow78jpdrbTW , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1jp0RUeI 4qEz3ubCbWc1ks_loeiG2FLIq , https://www.google.co.il/mymap s/viewer?usp=sharing&mid=1VM3K 2MB9OUtRYRv1ZAfi5PCtPsugVxCV , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=1lsd7RBI -fyDfumwyldEp8hfB1XHrIMSv , https://www.google.hr/mymaps/v iewer?usp=sharing&mid=11akMhwf 5VCnhRgs4xzNKuktkQnLHZ9a- , https://www.google.kg/mymaps/v iewer?usp=sharing&mid=1kSY5WcP BVM-ZUEvWgJcqriSknpT2oePD , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1hc_lz4G LAQlVTPLGXewQsvXZmaJievJ9 , https://www.google.de/mymaps/v iewer?usp=sharing&mid=1Xvl-Doj S1QxZrwFjPj_WEiSE1uYz9LMq , https://www.google.co.jp/mymap s/viewer?usp=sharing&mid=1weYP EimbOJc-vIMu1wLGcySvniFHaFvn , https://www.google.no/mymaps/v iewer?usp=sharing&mid=1qNU2gSB H8RtyeVY0GclfxbDlBfHjbTHu , https://www.google.de/mymaps/v iewer?usp=sharing&mid=17eADvqY Yvv8uKYZmnRE-wKE_DtH8-r-C , https://www.google.de/mymaps/v iewer?usp=sharing&mid=1H2VZR9B CyhzVn7nQVgr2oxKvT6xEMhRE , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1cj-FqUR Lqi6kav-aoJbvmeuVwMxcST0H ,
IP:95.181.217.227  2018-12-03 01:11:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.