Арго багш өөрийг нь хошин шогт дуурайсны төлөө Аглууг `хужаагийн хүүхэд`-ээр тодрууллаа

2008/12/15
Share |
Хүмүүс: Н Онон |  Жаргалсайхан |  Б Арго | 
Арго багш өөрийг нь хошин шогт дуурайсны төлөө Аглууг `хужаагийн хүүхэд`-ээр тодрууллаа

Хэдийгээр зарим нэгэн найруулагчид `Хошин шог`-ийг хамгийн дорой урлаг мэтээр мэдэмхийрдэг ч, энэ нь манайд чамгүй сайн хөгжсөнийг харуулж байгаа гэлтэй. Саяханы нэг жишээ гэхэд хамгийн сайн жүжигчдийн баг гэгддэг Х- ТҮЦ хамтлагийн тоглолтыг үзэж суухдаа өөрийн эрхгүй ийм мэдрэмж төрсөн шүү. Тоглолтын найруулга, агуулга уран чадварын хувьд хамтлагуудынхаа тэргүүнд нь гарсан `Хэнд ч хэлээгүй нууц` тоглолтын гол ачааг жүжигчин Аглуу, Онон, Одончимэг нар үүрч гарч байв. Тэр тусмаа `Чингис`-ийн Жагаа, Арго багш гээд олон хүмүүсийг гайхмаар адилхан дуурайж байгаа Аглуугийн уран чадвар үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Ямар сайндаа л өөрийг нь `элэглэлээ` хэмээн Арго багш Аглууг Хятадын эрлийз хурлийзаар нь дуудсан байсан нь харамсалтай. Үнэндээ орой болгон телевизийн суваг эзлэн байдаг Арго багш хэн бүхэнд таалагдах албагүй шүү дээ.

За энэ ч яахав. Тэгээд ч гэр бүлийн хосуудаас бүрдэх болсон `Х-ТҮЦ` хамтлагийн билет гэдэ ёстой л ховор барааны нэг бөгөөд өдөр бүр шахуу `шагийн билеттэй байлаа` хэмээн хамгаалагч залуу уурлаж зогссон. Үнэхээр сайн уран бүтээл гэдэг 32-удаа тоглоход 30 мянга гаруй хүнийг хамарч, хэдий хэр орлого олсон нь ойлгомжтой болов уу. Гэхдээ мэдээж тайз засал, бүжигчид түрээс гээд уран бүтээлд зориулах мөнгө чамгүй их болохоор үржүүлж нэмэх шаардлага бидэнд байхгүй. Бас нэг анзаарагдсан зүйл бол УГЖ И. Одончимэгийн нөхөр Бархүүгийн хувьд гол дүрүүд нэлээд бүтээх болсон нь анзаарагдсан бөгөөд сонгогдсон  жүжигт илүү зохицсон дуу хоолой, бие бялдар, авъяас чадвар түүнээс мэдрэгдэж байлаа.

Эх сурвалж: Хос хун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.