Дуучин Нара дуучин эгч нараа дуурайж `Ганц бие хүүхнүүд л амжилтанд хүрдэг юм байна` гээд найз залуугаа орхижээ

2008/12/15
Share |
Хүмүүс: Бат-эрдэнэ |  Нара | 
Дуучин Нара дуучин эгч нараа дуурайж `Ганц бие хүүхнүүд л амжилтанд хүрдэг юм байна` гээд найз залуугаа орхижээ

Рок попын ертөнц сүүлийн үед шинэ дуучдаар ёстой нэг хахаж байгаа ч овойж оцойгоод, тодроод байгаа нь харагдахгүй л байгаа юм. Энэ дотроос Нара гэж эмэгтэй аргагүй л бэл нүнжигтэй нэгэн гэдгээ харуулж, клипийг ар араас нь угсруулан гаргаж байгаа. Мань хүн үүнийгээ бэл нүнжигтэй аавтайгаа холбон тайлбарладаг ч, ээжийнх нь дүү экс УИХ-ын гишүүн `Ажнай` Д.Бат-Эрдэнэ түүний чамгүй сайн ивээн тэтгэгч болов уу. Хэдийгээр хоолойн чадал гэж нэг их гавиад байхгүй ч, тэрээр эвлэг хөдөлгөөн, эрээн ганган хувцасаараа олны танил болчихсон гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй.

Зарим нэг нь түүнийг Японд `Ширээний хүүхэн` хийж байсан гэж ховын үг унагадаг ч `луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү` бидэнд хамаагүй асуудал. Ямартаа ч мань хүн дэлхий даяараа хүлээн зөвшөөрөгдсөн гоо сайхны мэс заслаас татгалзаж зүрхлээгүй бөгөөд селикон хөх нь `зохисон гэж ванлий` хэмээн залуу дуучид шивнэлддэг. Сүүлийн үед хоёр ч кинонд залуу насаа мөнхлөөд авсан түүнийг ойр дотныхондоо хамгийн өглөгч сэтгэлээр ханддаг хэмээн ам сайтай байцгаах нь бий.

Харин хайр дурлалын хувьд тун романтик ханддаг тэрээр жилийн өмнө ёстой л `галзуу` дурласан өөрөөс нь нэлээд хэд ах дурлалт хархүү нь нэг л өдөр `ажлын садаа, амжилтын бөглөө` болохыг дуучин Нара ухаарсан хэмээн найз бүсгүйчүүддээ хуучланхан суусан байна. `Чи хэзээ ирэх вэ? Цагаа хар` энэ тэр гээд жижүүрийн хэдэн шаардлагаас тун ихээр залхсан дуучин бүсгүй `ганц бие байхаар л амжилтанд хүрдэг юм байна. Энэ бол манай эгч нарын туршлага` хэмээн овоо нэг ШБОС-олсон янзтай гайхуулах болжээ.

Эх сурвалж: Хос хун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.