Бөхөөр бол босоо түшээгээр бол суугаа

2008/12/16
Share |
Бөхөөр бол босоо түшээгээр бол суугаа

Дөч хүрээд дөнгөж амсдаг болсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аваргыг зууны манлай онигооч А.Тэгшээ хүртэл элэглэж зүрхлэдэггүй гэдэг. Гэтэл аварга гишүүн маань Н.Түвшинбаярыг олимпийн аварга болсон орой өөрийгөө онигоонд оруулахаа шахсан гэнэ. Цагтаа Бат-Эрдэнэ аваргын зодоглож явсан жүдогийн жингээс Монголын анхны олимпийн аварга төрөхөд сэтгэл нь хөдөлсөн эрхэм гишүүн бусад эрхтэн дархтанаа дагалдан Д.Сүхбаатарын талбайд очихдоо хөөрхөн дөрөө чангалчихсан инээд алдаж явсан. Эрхбиш халхын алдарт аварга гэдгээ санасан уу `Би олимпийн аварга болоогүй ч босоо аварга шүү` хэмээн сүрхий омогшиход ерөнхий сайд С.Баяр `Та бөхөөрөө бол ч босоо аварга мөн л дөө. Харин улс төрчийн хувьд босоо биш суугаа аварга шүү` хэмээн хандыг нь дарж, хөөрсөн сэтгэлийг нь номхруулсан гэлцэх юм билээ. Нээрэн л Дэмбэрэл, Лүндээжанцан, Нямпорж гээд парламенад таван удаа тасралтгүй заларсан босоо аваргуудын дэргэд Эрдэнэ аварга маань суугаа  биш мөлхөө аварга буй за

Эх сурвалж: Болсон явдал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.